Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг Солонгос улсад анх удаа 3D импульсийн талбайн абляци хийн тосгуурын фибрилляцийн эмчилгээнд хувьсгал хийлээ

Hit : 129 Date : 2025-02-26

- 3D дүрслэлийн технологийн тусламжтайгаар цаг тухай бүрд катетерийн байрлалыг тодорхойлон... нарийн тайралт хийх боломжтой.

- Өвчтөн хурдан эдгэрч, цацраг туяанд хамгийн бага өртөх байдлаар эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ.


external_image

[Зураг] Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн зүрх судасны тасгийн профессор Чой Ы Гин 3D импульсийн талбайн абляци хийж буй байдал.



Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг (эмнэлгийн дарга Ким Ён Тэ) БНСУ-д анх удаа 3D импульсийн талбайн абляци (3D Pulsed Field Ablation, 3D PFA) тосгуурын фибрилляцийн эмчилгээг амжилттай хийсэн болохоо өнгөрсөн16-ны өдөр мэдэгдлээ. Энэхүү мэс ажилбар нь тосгуурын фибрилляцийг эмчлэх шинэ парадигмыг харуулж байгаа бөгөөд ирээдүйд илүү олон өвчтөнд аюулгүй, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзэж байна.


Тосгуурын фибрилляци нь дэлхийд хамгийн түгээмэл хэм алдагдал бөгөөд тосгуур тогтмол бус, хурдан цохилдог эмгэг юм.

 

 Энэ нь зүрх цусыг хангалттай шахахад хүндрэл учруулдаг ба цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, цус харвалт, зүрхний дутагдал зэрэг ноцтой хавсарсан эмгэг үүсгэдэг. Тосгуурын фибрилляци нь хөгшрөлт, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой байдаг бөгөөд Солонгос улсад тухайн өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байна.


Уламжлалт радио долгионы катетер абляци (RFCA) нь тосгуурын фибрилляцийн стандарт эмчилгээ болсон боловч
өвчлөлтэй эд эсийг устгахын тулд дулааны энергийг ашигладаг тул эргэн тойрны хэвийн эдийг гэмтээх, гаж нөлөө үзүүлэх зэрэг асуудлуудыг дагуулдаг байсан.

 

Үүнээс үүдэлтэйгээр эмчилгээний шинэ аргыг нээх хэрэгцээ нэмэгдсэн ба импульсийн талбайн абляци (PFA) нь анхаарал татаж эхэлсэн байна.


Импульсийн талбайн абляци нь радио давтамжийн оронд цахилгаан талбайг ашиглан зөвхөн гэмтсэн эдэд сонгомол нөлөө үзүүлдэг дулааны бус арга юм. Энэ арга нь ердийн радио давтамжийн катетер абляци
ас хэд хэдэн давуу талтай. Одоо хэрэглэгдэж буй радио давтамжийн абляцийн аргууд нь өвчлөлтэй эд эсийг устгахын тулд өндөр давтамжтай дулааны энергийг ашигладаг бөгөөд энэ нь цусны судас, мэдрэл, улаан хоолой зэрэг эргэн тойрны эд эсийг гэмтээх сул талтай байдаг. Харин, импульсийн талбайн абляци нь цахилгаан талбарыг ашиглан зөвхөн гэмтэлтэй эдэд эмчилгээ хийдэг бөгөөд эргэн тойрны хэвийн эдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасган мөн мэс заслын дараах үрэвслийг багасгаж, мэс ажилбарын хугацаа ч богино байдаг давуу талтай. Эдгээр давуу талууд нь өвчтөнд мэс заслын дараа хурдан эдгэрч, эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулах боломжийг олгодог. АНУ болон Европт аль хэдийн өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд Солонгосын олон эмнэлгийн байгууллагууд үүнийг нэвтрүүлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

external_image

[Зураг] Тосгуурын фибрилляци бүхий өвчтөний зүүн тосгуурын бүтцийн гурван хэмжээст дүрслэл.

Нил ягаан өнгийн бөмбөрцөг нь импульсийн талбайн абляци аргаар эмчилсэн хэсгүүдийг харуулсан болно.


Ялангуяа 3D импульсийн талбайн абляци нь ердийн импульсийн талбайн абляциас ялгаатай юм. 3D импульсийн талбайн абляци нь 3D дүрслэлийн технологийг ашиглан катетерийн байрлалыг тухай бүрд нь тодорхойлж, зөвхөн гэмтсэн эдийг үнэн зөв абляци эмчилгээг хийдгээрээ давуу талтай. Цахилгаан талбарыг ашиглан гэмтлийг арилгадаг ердийн импульсийн талбайн абляцитай харьцуулахад 3D импульсийн талбайн абляци нь илүү нарийвчлалтай эмчилгээ хийж, эмчилгээний нарийвчлалыг нэмэгдүүлдэг.


Сөүлийн үндэсний их сургуулийн зүрхний хэм алдалтын тасгийн баг (Профессор О Сэ Ил, Чой ЫГин, И СуРён, Ан ХюуЖон нар) Солонгост анх удаа тосгуурын фибрилляцитай (50 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй) хоёр өвчтөнд "3D импульсийн талбайн абляци" эмчилгээг амжилттай хийжээ. Энэ удаагийн мэс ажилбарын хувьд 3D импульсийн талбайн абляци нь нарийвчлалыг сайжруулж, мэс ажилбарын хугацааг богиносгож, аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн зэрэг мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн юм. Катетерийн байрлалыг тухайн цаг бүрд тодорхойлох боломжтой 3D дүрслэлийн технологи нь цацраг туяа ашиглахгүйгээр катетерийн байрлалыг нарийн хянах боломжийг олгож, улмаар цацраг туяаны өртөлтийг багасгах боломжийг олгодог байна. Ялангуяа зөвхөн гэмтсэн эдэд сонгомол нөлөө үзүүлж, эргэн тойрны хэвийн эдэд үзүүлэх гэмтлийг багасгах замаар эмчилгээний нарийвчлалыг эрс сайжруулсан байна.
Түүнчлэн одоогийн өндөр радио давтамжийн абляцитай харьцуулахад мэс ажилбарын хугацааг богиносгож, өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулсан. Хагалгааны дараа цус алдах, цусны бүлэгнэл үүсэх зэрэг хүндрэл гараагүй бөгөөд өвчтөнүүд хурдан эдгэрсэн байна. 3D дүрслэлийн технологи нь өвчтөнд үзүүлэх цацрагийн хэмжээг багасгаж, гаж нөлөөг багасгах замаар аюулгүй байдлыг ихээхэн нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж үнэлэгдэж байна.

 

Профессор Чой Ы Гин (Зүрх судасны тасаг) хэлэхдээ "3D импульсийн талбайн абляци нь тосгуурын фибрилляцийг эмчлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан технологи бөгөөд энэ нь өвчтөнд бодит үр өгөөжөө өгөх илүү найдвартай, үр дүнтэй эмчилгээний арга ба уг мэс ажилбарын дараа өвчтөн бүрийн нөхцөл байдалд тохирсон байнгын хяналт шаардлагатай. Мөн түүнчлэн энэхүү мэс ажилбарын аюулгүй, үнэн зөв байдалд үндэслэн тосгуурын фибрилляцийн эмчилгээний чанарыг сайжруулах үргэлжлүүлэн хичээх болно" хэмээлээ.

Full Menu

전체 검색

전체 검색