Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн Цусны хавдар, эмгэг судлалын тасгийн эмч Хун Гён Тэг

Hit : 116 Date : 2024-04-25

Хүүхдийн цусны хорт хавдрын нэгдсэн ойлголт болон эмчилгээний арга барил:

 

Эхэн үеийн оношлогоо чухал “Хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдар”

external_image


Хүүхдийн хавдар нь өсөлт хөгжилийн чухал үед үүсэх ба өндөр өртөгтэй эмчилгээний төлбөр болон урт удаан хугацааны эмчилгээ шаардагдсан хүнд өвчин юм. Түүний дундаас хамгийн элбэг тохиолддог хавдар нь хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдар юм.

Ихэвчлэн цочмог хэлбэрээр үүсэх бөгөөд шинж тэмдэг илрэх үед яаралтай эмчилгээ шаардлагатай ба хүүхдийн цагаан эсийн хорт хавдрын нэршил, зүй тогтол, шинж тэмдэг, эмчилгээний арга хүртэл СҮИС Хүүхдийн эмнэлгийн Хун Гёнг Тэг эмч танилцуулж байна.

 

1.     Хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдар гэдэг нь?

Дотоодод ихэвчлэн 18 наснаас доош хүүхдүүдэд үүсч байгаа хавдрыг хүүхдийн хавдар эсвэл хүүхэд, өсвөр насны хүүхдийн хавдар гэж үздэг.

Манай улсын хувьд 1 жилд дунджаар 1,200 - 1,500 мянган хүүхэд хавдраар оношлогддог ба хүүхдийн хавдар дунд хамгийн элбэг үүсдэг хавдар нь цусны цагаан эсийн хорт хавдар юм.

2020 оны байдлаар хүүхдийн цагаан эсийн хорт хавдар нь нийт 372 хүүхэд шинээр оношлогдсон ба 9с доош насны хүүхэд 193, 10-19 насны хүүхэд 179 орчим байсан.

 

Хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдар нь цусны эсийн үүсэлээс хамааран цочмог лимфойд лейеми болон миелойд лейкеми хорт хавдар /ясны чөмөгний/ цагаан эсийн хавдар гэж ангилагдана. Ердийн үед хүүхдийн цагаан эсийн хорт хавдрын 70-80% нь цочмог лимфойд лейкеми хорт хавдар хэлбэрээр илэрдэг.

 

2.     Шалтгаан:

Цусны цагаан эсийн хавдрын ихэнх нь цус үүсэх ясны чөмөгнөөс үүдэх ба эсийн дотор генетикийн DNA-ийн өөрчлөлт болон хромсомын бүтэц, тооны өөрчлөлтийн эмгэг зэргээс цусны эсийн хэвийн задрал өөрчлөлтөнд орон хэвийн бус эсийн тоо нэмэгдэн хэвийн эс хавдрын эс болж хувиралд орно.

Насанд хүрэгчдийн хавдрын ихэнх нь тархи болон хоолны дэглэм, хүрээлэн байгаа орчны нөлөө зэргээс үүсэх нь элбэг ч хүүхдийн хавдрын хувьд шалтгаан нь тодорхой бус урьдчилан таамаглах боломжгүй нь хүндрэлтэй юм.

Хавдар хурдан үүсэх удамшлын хүчин зүйлийн 10% орчим нь тодорхойлогдож байгаа ба ионжилт, цацраг идэвхит туяа болон бензин шатахуун, хүнд метал зэрэг химийн гаралтай эм бэлдмэл зэрэг нь цусны цагаан эсийн хорт хавдарт гол үүрэг үзүүлдэгээр танигдсан болно. Үүгээр хүүхдийн хавдрыг бүрэн тодорхойлох боломжгүй ч үүсгэх магадлал өндөр гэж үздэг.

 

3.Шинж тэмдэг

Цусны цагаан эс нь зохицуулагагүй хэт ихээр олшрон ясны чөмөгний эсийн зайг эзэлдэг болно. Үүнээс үүдэн цусны үйл ажиллагаа багасан цус багадалтаас үүдсэн арьс салст цайрах, хөдөлгөөний чадамж багасах, цусны ялтас эс багассанаас үүдсэн цус алдалт, амархан хөхрөлт үүсэх, хэвийн цагаан бөөмийн эс багассанаар дархлаа муудах, халдварт өртөмхий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Мөн нэмэгдсэн, өсөн үржсэн цусны цагаан эсийн хорт хавдрын эсүүд тархи, нугас болон төв мэдрэлийн систем, элэг, дэлүү, лимфийн систем, төмсөг зэрэгт нэвчин дээрх эрхтэн тогтолцоотой холбоотой шинж тэмдэгийг үүсгэдэг болно.

Цусны цагаан эсийн хорт хавдрын эсүүд төв мэдрэлийн системд нөлөөлөхөд ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдолд байдаг ч бага тохиолдолд тархины даралт ихсэлтээс үүдсэн толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Үүнээс гадна хөлийн өвдөлт, нуруу өвдөх зэрэг ясны өвдөлт хүчтэйгээр илрэх тохиолдол ч үүсэх ба үүнээс үүдэн үе мөчний эмгэг эсвэл системийн дархлааны өвчин байж магад гэж буруу оношлох тал ч үүснэ.

 

4.     Онош болон шинжилгээ

Хүүхдийн цагаан эсийн хорт хавдрын онош нь насанд хүрэгчдын цусны цагаан эсийн хорт хавдартай адил зайлшгүй ясны чөмөгний шинжилгээг авах хэрэгтэй болно.

 

Ясны чөмөг нь хатуу ясан дотор байршдаг эд бөгөөд цусны үүсэлтийг дэмжигч чөмөгний

ихэвх хэсэг гавлын яс, нурууны яс, хавирганы яс, аарцагны яс зэрэг юм. Үүний дотроос

чөмгийг авах нь хамгийн аюул багатай хэсэг нь аарцагны яс юм.

 

Насанд хүрсэн хүн ихэвчлэн доош харж хэвтсэн байрлалаас арын аарцагны яснаас

шинжилгээг авах ба хүүхдийн хувьд тайвшруулагч хэрэглэн шинжилгээг хийх тул энэ

үед амьсгал хянах шаардлагатай тул дээшээ харсан, хэвтээ байрлалаас аарцагны урд

хэсгээс чөмөгний шинжилгээ авах нь элбэг юм.

Чөмөгний шинжилгээ нь аарцаг ташааны ясны өсөлтөнд айтар нөлөөлдөггүй мөн өвдөлт ч гэсэн бага хурдан эдгэрдэг талтай. Гэхдээ, хүүхдийн хувьд тайвшруулагч хэрэглэж байгаа тул түүнээс үүдэлтэй амьсгалын замын асуудал гарах магадлалтай тул маш сайтар хянах хэрэгтэй.

 

 5. Эмчилгээ

 Хүүхдийн цусны цагаан эсийн хавдар нь хавдрын эс цусаар дамжин тархдаг бүх биеийн эмгэг учир хагалгаагаар авах боломжтой бусад хавдраас эмчилгээний арга өөр байна.

Эхэн үеийн түргэн тусламж яаралтай арга хэмжээ үзүүлэх асуудал их бөгөөд үүссэн даруйд яаралтай эмчилгээ хийх хэрэгтэй юм.

Гол эмчилгээний арга нь химийн тариаг тарих эмчилгээний арга бөгөөд тархсан хэсгээс

хамааран химийн тариа сайн нэвтрэхгүй үйлчилгээ бага байх төв мэдрэлийн систем,

төмсөг болон хэсэгчилсэн хэсэгт хорт хавдрын туяа эмчилгээг хийх тохиолдолд ч байна.

Цочмог лимфийн цусны цагаан эсийн хорт хавдар нь эхэн үед дунджаар 6-10 сар орчим

эрчимт эмчилгээг хийх бөгөөд түүний дараа өндөр тунгаар биш бага тунгаар барих

эмчилгээ хийгдэх ба дунджаар нийт эмчилгээний хугацаа 2-3 жил орчим үргэлжлэх нь

үндсэн эмчилгээний арга юм.

 

Гэхдээ, цусны цагаан эсийн хорт хавдрын онцлогоос хамааран хоруу чанартай эсвэл эхэн

үеийн эмчилгээнд үр дүн багатай, тавилан муу байхаар дүгнэгдэж байгаа тохиолдолд

эмийг илүү хүчтэйгээр хэрэглэх болон ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг ч хийх

хэрэгтэй.

Сүүлийн үед цочмог В эсийн лимфийн цусны цагаан эсийн хорт хавдрын үед олон төрлийн дархлааны эсүүдийг ашигласан эмчилгээний аргууд шинээр гарч байна.

Үүгээр өмнө нь эмчилгээ боломжгүй байсан эсвэл дахилт өгсөн, үр дүн багатай байсан өвчтөний эмчилгээ зарим хэсэгт боломжтой болж байгаа ба мөн гаж нөлөө багатай эмчилгээний арга нэвтрүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Эсрэгээрээ цочмог ясны чөмөгний /миелойд лейкеми/ цусны цагаан эсийн хорт хавдрын үед чөмөгний дарангуйлсан чадамж илүү өндөр хүчтэй эмээр богино хугацаанд эрчимтэйгээр хэрэглэх арга барилыг ашиглаж байгаа ч ялгаагүй л тавилан тааруу үед эцэст нь ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хэрэгтэй болдог: Дунджаар хурцадмал лимфийн цусны цагаан эсийн хорт хавдараас илүүтэйгээр олон тохиолдол дээрх чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг клиникт хийдэг.

Сүүлийн үед цочмог лимфойд цагаан эсийн хорт хавдрын эдгэрэлт 85%-с дээш байгаа бөгөөд цочмог ясны чөмөгний /миелойд лейкеми/ цагаан эсийн хорт хавдрын тохиолдолд дунджаар 60%-с дээш эдгэрэлттэй байна.

 

6. Арчилгаа

Хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдрын хувьд дунджаар 15% орчим эмчилгээний явцад эсвэл дараа дахих магадлалтай байдаг. Ихэвчлэн ясны чөмөгрүү дахилт өгвөл төв мэдрэлийн систем болон төмсөгрүү ч мөн дахих боломжтой юм. Тиймээс эмчилгээ дууссан үед ч гэсэн байнгын тогтмол үзлэг, цусны шинжилгээгээр дахилт байгаа зэргийг хянуулан, эмчилгээнээс үүдсэн хүндрэл зэрэг гарч байна уу шалгуулах хэрэгтэй.

Мөн хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдартай өвчтөн нь эрүүл хооллолт их чухал юм.

Ялангуяа цочмог лимфойд цусны цагаан эсийн хорт хавдартай өвчтөний тохиолдолд стеройд эм ууснаар эсрэгээрээ таргалалт үүсэх магадлалтай тул арчилгаа сайн хийх хэрэгтэй. Эрчимтэй эмчилгээний үед хоолны дуршил багасах, бөөлжис хүрэх, ам гэмтэх зэрэг шинж тэмдэг гарах магадлалтай ба бага багаар хуваан, ойр ойр идэн шим тэжээлээ хадгалах нь чухал юм. Ялангуяа шингэн сайтар уун, алхах зэрэг дасгал хийж булчингаа ч сайн хадгалан барих нь чухал юм.

 

7. Өвчтөнд хэлэх зүйл

Хүүхдийн цусны цагаан эсийн хорт хавдрыг хамарсан балчир, өсвөр насны хавдрын өвчлөл нь хүүхэд болон гэр бүлийн ямар нэгэн буруугаас бус бидний нийгэм хамт олноороо хамтран эмчлэх ёстой эмгэгийн юм. Эмчилгээний явц амар биш ч хавдрын өвчний эмчилгээний эмнүүд хурдан шинэчлэгдэн, хүүхдүүдийн өсөлт хөгжилд ч сөрөгөөр нөлөөлөх нь багасаж байгаа тул илүү олон хүүхэд багачуудыг эрүүл саруул бүрэн эдгээхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Хүүхэд өвсөр насныхан гайхмаар хурдан тэнхэрдэг тул түүнд итгэн эцэг эхчүүд ч гэсэн итгэл найдвараа алдалгүй хүүхдүүдийнхээ хажууд байнга өөдрөг эерэг энерги, урам зориг өгөн эмч бидэнтэй хамт энэхүү хэцүү бэрх давааг хамтдаа даван туулвал сайн юм.

Full Menu

전체 검색

전체 검색