Skip To Content

Мэдээ

Эрсдэл багатай, микро папилляр бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөнгүүдэд хяналт тандалт хийсний дараа мэс засал хийх болон ажиглахгүй шууд мэс засал хийх тайралтын хэмжээ, мэс заслын дараах хүндрэлийн хувьд ялгаагүй болохыг баталлаа

Hit : 1,535 Date : 2024-01-25

Эрсдэл багатай, микро папилляр бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөнгүүдэд хяналт тандалт хийсний дараа мэс засал хийх болон ажиглахгүй шууд мэс засал хийх

тайралтын хэмжээ, мэс заслын дараах хүндрэлийн хувьд ялгаагүй болохыг баталлаа

 

-                    Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, папилляр бамбай булчирхайн хорт хавдарт  яаралтай мэс засал хийх, идэвхтэй хяналт тандалтын дараах мэс заслын үр дүнгийн харьцуулалт

 

-                    Хагалгааны тайралт болон мэс заслын дараах хүндрэлийн хувьд хоёр мэс заслын аргын хооронд мэдэгдэхүйц ялгаа байсангүй

 

Хавдрын хэмжээ жижиг "Микро папилляр бамбай булчирхайн хорт хавдар" буюу хөхлөг өмөнгийн хувьд яаралтай мэс засал хийхийн оронд идэвхтэй хяналт тандалт дараа мэс засал хийх тохиолдол байдаг. Сүүлийн үеийн дотоодын багийн судалгаагаар папилляр бамбай булчирхайн хавдартай өвчтөнүүдийн хувьд идэвхтэй хяналт тандалт хийсний дараа өвчтөний хүсэлтээр эсвэл өвчин нь даамжирсны дараа мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй яаралтай мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг харьцуулахад мэс заслын хагалгааны хүрээ, хагалгааны дараах хүндрэлийн хувьд ямар ч ялгаагүй болохыг тогтоожээ.


Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Пак Ён Жү, Ким Сү Жин
· Сөүлийн үндэсний их сургуулийн Бүндан салбар эмнэлгийн Чой Жүн Ён · Хавдар судлалын үндэсний төвийн Жон Юу Сог · Ихуа Их Сургуулийн Мугдун салбар эмнэлгийн профессор Хуан Хён Үг нарын хамтарсан судалгааны баг нь олон байгууллагуудын хэтийн төлөвийг харуулах бүлэгт (MAeSTro) бүртгэлтэй, эрсдэл багатай, бамбай булчирхайн микро папилляр хорт хавдартай өвчтөнүүдэд судалгаа хийсэн байна.

 

Яаралтай мэс засал хийлгэсэн өвчтөн болон идэвхтэй ажиглалт тандалт хяналт хийсний дараа мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн мэс заслын дараах үр дүн, хүндрэлийн талаар харьцуулалт судалгааны үр дүнг өнгөрсөн оны 11-р сарын 28-ны өдөр мэдэгдлээ.

 

 Бамбай булчирхайн хорт хавдар нь 5 жилийн эсэн мэнд үлдэх хувь 99%-аас дээш хувьтайгаар эдгэрэлт сайн болох нь тогтоогдсон ч 2020 оны байдлаар БНСУ-д хорт хавдрын нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд өвчлөгсдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна.

 

БНСУ-д эзлэх бамбай булчирхайн хорт хавдрын 90 гаруй хувь нь папилляр бамбай булчирхайн хорт хавдар юм. Ялангуяа цусны бүрхүүлд нэвчилтгүй, тунгалгийн булчирхайд үсэрхийлдэггүй, хавдрын хэмжээ дээд тал нь 1 см-ээс бага "микро папилляр бамбай булчирхайн хорт хавдар"-ын хувьд өвчтөнөөс хамааран идэвхтэй тандалт хийхийг(Active Surveillance) ихэвчлэн зөвлөдөг.

 

Идэвхтэй тандалт нь микро папилляр бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдэд тохиромжтой эсэхийг үнэлэхийн тулд нэн даруй мэс засал хийлгэсэн өвчтөнүүд болон идэвхтэй тандалтын дараа мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн мэс заслын үр дүн, мэс заслын дараах хүндрэлийг харьцуулсан судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Гэвч БНСУ-д энэ талаар хэтийн төлөвтэй судалгаа хараахан байхгүй байсан билээ.

Судалгааны баг 2016-2020 онд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Бүндан салбар, Хавдар судлалын үндэсний төвд зэрэг олон байгууллагуудын хэтийн төлөвийг харуулах бүлэгт (MAeSTro) бүртгэлтэй бага эрсдэлтэй, микро бамбай булчирхайн папилляр хорт хавдартай өвчтөнүүдэд

Яаралтай мэс засал хийсэн бүлэг(384 өвчтөн) △ Идэвхтэй хяналт тандалтын дараа мэс засал хийсэн бүлэгт(132 өвчтөн) хуваан нийт 516 өвчтөний мэс заслын үр дүн, мэс заслын дараах хүндрэлийг харьцуулан шинжилсэн байна. Өвчтөнүүд яаралтай мэс засал хийлгэсэн эсвэл идэвхтэй хяналтад байх үедээ өвчин нь даамжирч, мэс засал хийх шаардлагатай болох эсвэл өвчтөн өөрөө мэс засал хийлгэхийг хүсэх тохиолдолд мэс засал хийсэн байна.

 

Шинжилгээний үр дүнд идэвхтэй хяналт тандалтын дараа мэс засал хийлгэсэн өвчтөнүүд шууд мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй харьцуулахад хавдрын хэмжээ том, тунгалгийн булчирхайн үсэрхийлэл ихтэй байсан боловч дэлбэн тайрах эсвэл бүрэн тайрах зэрэг мэс заслын хүрээ, мэс заслын дараах хүндрэлүүд нь мэдэгдэхүйц ялгаагүй болох нь тогтоогджээ.

Ангилал

Идэвхтэй хяналт тандалт хийсний дараах мэс засал (n=132)

(DOP, Delayed Operation after AS

(Active Surveilance))

Шууд хийсэн мэс засал (n=384)

(IOP, Immediate Operation)

Бамбай булчирхайн мэс заслын хамрах хүрээ

1. Хэсэгчлэн тайрах мэс засал

2. Бүрэн тайрах мэс засал

 

66.7% (n=88)

33.3% (n=44)

 

71.6% (n=275)

28.4% (n=109)

Мэс заслын дараах хүндрэлүүд

1. Парабамбай булчирхайн эмгэг

2. Дууны хөвчийн саажилт

 

15.9% (n=21)

5.3% (n=7)

 

11.5% (n=44)

3.1% (n=12)

 













[Хүснэгт 1] DOP бүлэг ба IOP бүлгийн хоорондох эмнэлзүйн болон мэс заслын шинж чанарууд

 

Түүнчлэн судалгааны баг нь идэвхтэй тандалтын дараа мэс засал хийлгэсэн бүлгүүдийн дунд идэвхтэй хяналт тандалтын үед хавдрын хэмжээ ихсэх, бамбай булчирхайн гаднах нэвчилт, лимфийн зангилааны үсэрхийлэл зэрэг өвчний явцын улмаас мэс засал хийлгэсэн бүлэг (39 өвчтөн) болон өвчин даамжраагүй ч өвчтөний хүсэлтээр мэс засал хийлгэсэн бүлэгт(93 өвчтөн) хуваасан өвчтөнүүдийн эмнэл зүйн үр дүнг харьцуулж, дүн шинжилгээ хийсэн байна.

 

Үүний үр дүнд өвчин даамжирч хагалгаанд орсон бүлэгт хагалгааны дараах цацраг идэвхт иодын эмчилгээний хийлгэсэн хувь өндөр байсан ч мэс заслын тайралтын хэсэг, хагалгааны дараах хүндрэлийн хувьд мэдэгдэхүйц ялгаа гараагүй байна.

Ангилал

Өвчин даамжирсан DOP (n=39)

Өвчин даамжраагүй DOP (n=93)

Мэс заслын дараа

Цацраг идэвхт иодын эмчилгээ

30.8% (n=12)

14.0% (n=13)

Бамбай булчирхайн мэс заслын хамрах хүрээ

1. Хэсэгчлэн тайрах мэс засал

2. Бүрэн тайрах мэс засал

 

59.0% (n=23)

41.0% (n=16)

 

69.9% (n=65)

30.1% (n=28)

Мэс заслын дараах хүндрэлүүд

1. Парабамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал

2. Дууны хөвчийн саажилт

23.1% (n=9)

0.0% (n=0)

12.9% (n=12)

7.5% (n=7)






















[Хүснэгт 2] Өвчин даамжирсан DOP болон даамжираагүй DOP бүлгийн эмнэлзүйн болон мэс заслын шинж чанарууд.

 

Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд эрсдэл багатай микро папилляр бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдэд шууд мэс засал хийлгэх эсвэл идэвхтэй ажиглалт хийсний дараа мэс засал хийлгэх нь өвчтөний бамбай булчирхайн хагалгааны хэмжээ болон мэс заслын дараах хүндрэлийн хувьд мэдэгдэхүйц ялгаа байхгүй болохыг харуулж байна. Энэ нь идэвхтэй тандалт нь эрсдэл багатай микро папилляр бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийн хувьд эмчилгээний сонголт болохыг харуулж байна хэмээн судалгааны багийнхан тайлбарлав.

 

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессор Ким Сү Жин (Хөх, дотоод шүүрлийн мэс засал) “Сүүлийн үед эрсдэлтэй багатай микро бамбай булчирхайн папилляр хорт хавдартай өвчтөнүүдэд хийгдэж буй идэвхтэй тандалтын талаар энэхүү судалгааны үр дүн нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүд эмчилгээний аргыг бодож сонгоход ашигтай нотолгоо өгөх боломжийг олгож байна” хэмээгээд "Хойшид идэвхтэй хяналтад орсны дараа мэс засал хийлгэсэн өвчтөн болон яаралтай мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн хорт хавдрын үр дагаврыг дүгнэхийн тулд урт хугацааны ажиглалт шаардлагатай" хэмээн хэллээ.

 

Түүний зэрэгцээ, энэхүү судалгааны үр дүнг олон улсын мэс заслын сэтгүүлд "Annals of Surgery (IF=10.1)" нийтлэв.

external_image

 

Full Menu

전체 검색

전체 검색