Skip To Content

Мэдээ

Хүндэрсэн цөсний сувгийн хорт хавдрын шинэ протокол эмчилгээний аргыг амжилттайгаар нэвтрүүллээ

Hit : 3,367 Date : 2022-02-25

-          СҮИС Хавдар судлалын тасгийн У Ду Ён профессор, глобал 3 шатлалтай клиник судалгааны ерөнхий хариуцагчаар ажиллан судалгааг амжилтанд хүргэлээ

-          Одоогийн протокол химийн эмчилгээг дархлааны химийн эмчилгээтэй хослуулснаар хүндэрсэн цөсний сувгийн хавдрын нас барах аюулыг 20% иар бууруулах боломжтой боллоо.

external_image

Хагалгаа хийх боломжгүй хүндэрсэн цөсний сувгийн хорт хавдрын үндсэн эмчилгээний аргыг 10 жилийн дотор шинэчлэхээр төлөвлөн шамдан ажиллаж байна.

Үндсэн химийн эмчилгээний эм болон дархлааны эмчилгээг хослуулсан шинэ протокол эмчилгээг дэвшүүлсэн хамгийн анхны глобал 3 үе шаттай  судалгааны үр дүнгийн тайланг өнгөрсөн сарын 20 ны өдөр Америкийн клиникийн хавдрын нийгэмлгийн хоол боловсруулах эрхтэний хавдрын Симпозиум (ASCO GI 2022) д илтгэлд тавилаа.

Шинэ эмчилгээний арга нь үндсэн химийн эмчилгээтэй харьцуулахад хүндэрсэн хэлбэрийн цөсний сувгийн хорт хавдартай өвчтөний нас барах эрсдэлийг 20% иар буруулахаас гадна амь насыг уртасгах боломж өндөртэйг мэдэгдлээ.

Энэ глобал 3 шатлалтай клиник судалгааны ерөнхий хариуцагч нь СҮИСЭ-ийн хавдрын тасгийн У Ду Ён профессор юм. Шинэ эмчилгээ шинээр гаргаж авах нэн шаардлагатай нөхцөл байдалд У профессорын удирдсан туршилт болон хичээл зүтгэл нь биелэж амжилттай үр дүн авчирсан нь цөсний сувгийн хорт хавдартай өвчтөнд шинэ найдварыг авчирч байна.

Цөсний сувгийн хорт хавдар нь дотоодод нийт хавдрын илрэлтээр 9-10 байрыг эзэлдэг хорт хавдрын нэг ба Европын орнуудыг бодвол өндөр хувиар илэрдэг. Дэлхий нийтэд энэхүү хавдрын өвчлөл ч мөн нэмэгдсээр байна.

Цөсний сувгийн хорт хавдартай өвчтөн нь хагалгаа хийх боломжгүй хүндэрсэн төвшиндөө оношлуулах нь их байдаг ба мэс засал хийсэн ч дахих тохиолдол элбэг байдаг. Ийм тохиолдолд бүрэн эдгэрэх боломжгүй болон амь насаа уртасгахын тулд химийн эмчилгээг ихэнхдээ авдаг байгаа.

Харин дэлхий нийтэд үр дүнтэй эмчилгээ хязгаарлагдмал байсаар ирсэн.

2010 оноос одоог хүртэл хүндэрсэн цөсний сувгийн хавдрын эхний эмчилгээ нь цитотоксик химийн эмчилгээ (gemcitabine+cisplatin)юм.

Энэ химийн эмчилгээ нь дундаж амьдрах наслалт 1 жилээс бага байсан ч гэсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд үүнээс дээр эмчилгээ гараагүй учраас дэлхий нийтээр хийхээс өөр аргагүй байдалд байсан.

У Ду Ён профессор нь цөсний сувгийн хорт хавдрын эмчилгээг сайжруулахын тулд одоогийн хэрэгжүүлж байгаа протокол эмчилгээтэй дархлааны эмчилгээ (Durvalumab, Tremelimumab) хавсарсан аргын судалгааг удирдан 2 үе шаттай эмчилгээний судалгааг хийсний үр дүнд хавдрын эсрэг үр нөлөөтэй байхаас гадна, сөрөг нөлөөнд ч санаа зовох зүйл ихэд байхгүй байгааг харуулж чадлаа.

Ийм нааштай судалгааны үр дүнд суурилан У профессорын astrazeneca болон одоогийн протокол химийн эмчилгээтэй хамт + Durvalumab(Imfinzi) хосолсон эмчилгээний аргын үр дүнг харьцуулсан глобал 3 үе шатлалтай эмчилгээний судалгааг эхлүүлсэн байна. Энэхүү судалгаа нь аюулгүй байдал болон үр дүнтэй байгаа эсэхийг дүгнэхийн тулд үүсэж болох бүхий л хүндрэлийг тооцон ил тод, плацебо хяналттайгаар бусад олон байгуллага, олон оронд зэрэг хэрэгжүүлэн хийгдсэн байна.

Ази, Америк, Европ, Өмнөд Америк зэрэг олон улсын 17 оронд хүндэрсэн болон дахисан цөсний сувгийн хорт хавдартай өвчтөн нийт 685 хүн бүртгүүлснээс нийт өвчтөний талаас дээш (ойролцоогоор 54%) нь Азийн орны өвчтөнгүүд байсан байна.

 

 

Нийт 685 өвчтнөөс

Химийн эмчилгээ+Durvalumab хослуулсан(341хүн)

▲Химийн эмчилгээ+плацебо хослуулсан(344хүн) 1:1 хувиарлан эмчилгээг хийсэн.


external_image

Судалгааны дундын явцын анализын үр дүнгээр Durvalumab хосолсон, плацебо хосолсонтой харьцуулахад нийт наслалтын хугацаа (судалгаа бүртгүүлсэнээс эхлээд нас барах хүртлэх хугацаа) мэдэгдэхүйц уртассан байгааг илрүүллээ. Durvalumab хосолсоноос нас барах аюул 20%-аар буурсан.

Нийт наслалтын хугацааны дундаж нь плацебо хослуулсан 11,5 сартай харьцуулахад Durvalumab хосолсон нь 12,8 сараар илүү уртассан гарсан байна.

Ялангуяа Durvalumab хосолсон нь амьдрах хугацааг уртасгахад нөлөөлж буй хугацаа өнгөрөх тусам илүү нэмэгдэж байгаа, 2 жил амьдрах хугацаатай гэсэн тохиолдолд Durvalumab хосолсон эмчилгээ болон плацебо хосолсон эмчилгээ тус бүр 24,9%, 10,4%-аар ойролцоогоор 15% -р ахисан үр дүнтэй гарсан.

Хүндрээгүй амьдрах наслалтын хугацаа (судалгаанд бүртгэгдсэн үеэс эхлээд хүндэрсэн үе хүртлэх хугацаа) дунджаар плацебо хосолсон нь 5,7 сараар харьцуулахад Durvalumab хосолсоноос 7,2 сараар нэмэгдсэн ба хавдар хүндэрсэн аюултай байдлыг 25%-аар буурсан байна.

Хариу үйлдлийн хувь (хавдрын хэмжээ 30%-аар багассан өвчтөний хувьд) плацебо хосолсон 18,7%-тай харьцуулахад Durvalumab хосолсоноос 26,7%-аар сайжирсан.

Энэхүү хосолсон эмчилгээний үр дүнгээс харахад тус бүр эмчилгээний сөрөг нөлөө гарах тал дээр бараг зөрүү ажиглагдаагүй байна. Тус судалгаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд цөсний сувгийн хорт хавдрын 1-р шатны эмчилгээ болох энгийн химийн эмчилгээтэй харьцуулахад амьдрах хугацааг уртасгасанг баталсан хамгийн анхны глобал 3 үе шатлалтай эмчилгээний судалгаа гэдэг талаасаа цөсний сувгийн хорт хавдартай өвчтөнд итгэл найдвар өгөх боломжтой болсон нь юу юунаас илүү утга учиртай гэж У профессор судалгааны утга учрыг илэрхийллээ.

Мөн У профессор шинэ эм гаргах боломж бага байсан цөсний сувгийн хорт хавдрын үедэх дархлааны эмчилгээний амжилтыг баталсан хамгийн эхний 3 үе шатлалтай эмчилгээ судалгаа гэдэг талаасаа энэ судалгааны үр дүнг сууриа болгон цаашдаа олон төрлийн дархлааны эмчилгээг ашигласан шинэ цөсний сувгийн хавдрын эмчилгээг хөгжүүлэх, илүү идэвхитэй явагдах байх гэж найдаж байгаагаа онцоллоо.

Цаашлаад “Энэ удаагийн судалгааны үр дүнгээр дамжуулан батлагдсан эмчилгээний аргыг дэлхий нийтээр цөсний сувгийн хорт хавдартай өвчтөнд шинэ жишиг, гол эмчилгээ болгоно гэж найдаж байгаа”гаа нэмж хэллээ.

Full Menu

전체 검색

전체 검색