Skip To Content

Мэдээ

Хүүхдийн Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний шинж тэмдэг ба оношлогоо

Hit : 3,623 Date : 2021-11-30

https://www.youtube.com/watch?v=5hGEnvOZTJo

external_image

Улирал солигдон хүйтэрхэд хүүхдэд хамар битүүрэх, ханиах, найтаах шинж тэмдэг илэрэх нь элбэг байдаг. Энэ нь зүгээр нэг ханиад биш амьсгалын замын өвчин болох гуурсан хоолойн багтраа эсвэл харшлын гаралтай үрэвсэлт өвчин байх магадлал өндөр юм.

Үүнтэй холбогдуулан удаагийн дугаарт Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн Хүүхдийн уушги, харшлын тасгийн Со Дунг Ин эмчийн ярилцлагыг хүргэж байна.

Асуулт 1 : Хүүхдийн багтраа гэж ямар өвчтөн бэ?

Багтраа нь гуурсан хоолой нарийссанаар ихэвчлэн ихээр хуурай ханиалгах, цээж хэржигнэх, цээж исгэрэх мэт дугарах, амьсгал боогдох шинж тэмдэг ойр ойрхон хүнд байдлаар илэрдэг өвчин юм.

Асуулт 2: Хүүхдийн багтраа насанд хүрсэн хүний багтраа өвчний ялгаатай тал юу бэ?

Хүүхдийн багтраа болон насанд хүрсэн хүний багтраа 2 нь ижил боловч хурцатгах хүчин зүйл болон өвчний явц нь бага зэрэг ялгаатай байдаг.

Асуулт 3: Багтраа өвчний үед илэрдэг голлох зовиур шинж тэмдэг юу бэ?

Багтрааны хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэгт ханиалгах, амьсгал авч гаргахад цээж хэржигнэн шүгэл исгэрэх мэт дугарах, дасгал хөдөлгөөн хийхэд амьсгал дутагдан боогдох зэрэг орно. Гэхдээ ханиалгах нь олон төрлийн шалтгаанаас үүсэх ба багтраанаас гадна энгийн ханиад хүрэх, хатгалгаа, уушгины үрэвсэл зэргийн үед ч мөн илэрнэ.

Асуулт 4: Мөн арьсны харшил, харшлын гаралтай хамрын үрэвсэл зэрэг нь багтраа өвчтөнтэй хамаатай юу?

Багтраа ч мөн харшлын өвчний нэг юм. Атопи зэрэг арьсны харшил, харшлын гаралтай хамрын үрэвсэл зэрэг нь багтраа үүсэх гол шалтгаан болдог ба эсрэгээр нь авч үзвэл арьсны архаг харшил болон харшлын гаралтай хамрын үрэвсэл, багтраа 3 нь багц өвчин бөгөөд аль нэг нь хурц байдлаар илэрвэл бусад хоёроор нь амархан өвчилдөг талтай байдаг.

Мөн амьсгалын замын харшлыг сайн хянаж, эмчлээгүйгээс энэ нь багтрааг илүү даамжрүүлан, хүндрүүлдэг талтай.

Асуулт 5: Хүүхдийн багтраа үүсэх гол шалтгаан болон илүү хурцадмал болгодог хүчин зүйлд юу орох бэ?

Үндсэн 2 том хүчин зүйл их нөлөөлдөг. Үүнд хувийн хүчин зүйл болон орчны хүчин зүйл орно.

Хувийн хүчин зүйлийг авч үзвэл гэр бүлийн гишүүд ах эгч дүү болон эцэг эхийн нэг нь багтраатай бол хүүхэд мөн багтраагаар өвчлөх нь элбэг байна.

Үүнтэй харьцуулахад орчны хүчин зүйл нь илүү их нөлөө үзүүлдэг. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа орчны ямар нэгэн нөлөөнөөс багтраатай төрдөг гэсэн ярианууд байдаг ч судалгаанаас авч үзвэл хүүхэд төрөөд эхэн үедээ ямар нэгэн стресс, агаарын бохирдол, эсвэл ямар нэгэн вирусын халдвараар өвчилсөн тохиолдолд энэ нь багтраагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Мөн хүүхдийг хэтэрхий цэвэр орчинд өсгөх нь дархлааны систем хөгжих явцад багтраа үүсэхэд нөлөөлдөгч талтай.

Асуулт 6. Багтрааны таталт гэж юу бэ?

Багтраа хүндэрвэл гэнэт амьсгалын дутагдалд ордог. Их хэмжээгээр ханиалгаснаас болоод чөлөөтэй амьсгалж чадахгүй болох ба энэ үед яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насаа ч алдаж болзошгүй аюултай хэлбэр юм.

Мөн багтраа хүндэрвэл таталтыг үүсдэг. Ихэвчлэн багтрааны таталт үүсэж байгаа шалтгаан нь 2 төрөл байна.

Багтрааг сайн хянаж эмчлээгүйгээс мөн урьд өмнө багтраа хүндэрч байсан тохиолдолд үүсдэг нь элбэг бөгөөд тухайн үед нь тохирсон яаралтай арга хэмжээ аваагүйгээс ханиаж амьсгал боогдсоноор амь насаа алдах хүртэл аюултай юм.

Таталт нь ихэвчлэн шөнийн цагаар илэрдэг бөгөөд энэ үед таталт илэрсэн яаралтай тохиолдолд хэрэглэх тайвшруулах эмийг эмчийн зүгээс бичиж өгдөг. Таталт илэрсэн үед эмнэлэгт ирэх боломжгүй нөхцөлд байвал яаралтай үед уух эмийг 1 цагийн зайтай 3 удаа уугаад ч шинж тэмдэг намжихгүй бол эмнэлгийн байгууллагат хандах хэрэгтэй.

Асуулт 7: Багтрааг хэрхэн яаж оношлох, аль тасагт хандах, ямар ямар шинжилгээ хийгддэг мөн шинжилгээ хийлгэхийн тулд эмнэлэгт хэвтэх шаардлагатай юу?

Багтраа өвчний онцлог нь хэвийн гуурсан хоолой гэнэт нарийсан амьсгал боогдуулдаг шинж чанартай учраас оношлогооны гол арга нь багтрааг үүсгэх хүчин зүйл болох өдөөгч химийн урвалжыг хийн гуурсан хоолой нарийсахад илэрэх шинж тэмдэгийг олж илэрүүлэх явдал юм.

Насанд хүрсэн хүний хувьд уушигны үйл ажиллагаа муудах, харин хүүхдийн хувьд зүгээр байсан хүүхэд гэнэт ханиалгах, хүчилтөрөгч дутагдах, гуурсан хоолойн мэдрэг шинж тэмдэг илэрэх ба энэ үед багтраа гэж оношлох боломжтой байдаг. Мөн энэхүү шинжилгээг өгөхөд заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Хүмүүсийн дунд багтрааны шинжилгээг харшилын шинжилгээтэй андуурах тохиолдол элбэг байдаг. Харшил илэрвэл багтраа байна гэх мэтчилэн. Харшилын шинжилгээ нь багтрааг хурцатгах хүчин зүйл байгаа эсэхийг шалгахын тулд хийгддэг шинжилгээ бөгөөд заавал хийлгэх шаардлагатай шинжилгээ биш юм.

Асуулт 8: 5 аас доош насны хүүхдэд багтрааг тодорхойлоход хүндрэлтэй байдаг гэж сонссон бэ үүний гол шалтгаан юу бэ?

l  Хүүхдэд багтрааг хүчээр үүсгэх эм уулгаж шинжилгээ хийх нь хүндрэл үүсдэг ба баттай оношлогоо гарахгүй байх тохиолдол гардаг.

l  Өөр ямар нэгэн амьсгалын замын өвчнөөс ялгахад бэрх байдаг.

Ийм шалтгаан байлаа гээд огт оношлогоо хийгдэхгүй бол биш багтрааны сэжигтэй шинж тэмдэг илэрэх болон эмийн эмчилгээг нэг сарын турш тогтмол хийж үзэн сайжирч байвал багтраа гэж үзэж болно.

Асуулт 9: Хүүхдийн багтраа өвчинг эмчлэхгүй орхивол гарах хүндрэл юу бэ?

Урьд өмнө нь багтрааг удаан эмчлэхгүй байвал уушиг хатууран насанд хүрсэн хойноо ч амьсгал боогддог болно гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаанаас авч үзвэл хүүхдийн багтраа өвчин нь бүрэн эдгэрдэг ба эрт эмчилээ хийснээр амархан эмчлэх боломтой юм. Харин эмчилгээг хойш тавьснаар эмчилгээний явц удаашран илүү их эмчилгээ хийх шаардлагатай болдог. Насанд хүрсэн хүний хувьд багтраа нь бүрэн эдгэхгүй насан туршдаа хамт байх тал өндөр байдаг бөгөөд зарим хүний тохиолдолд эмийн эмчилгээг зогсоохоор шинж тэмдэг улам нэмэгддэг талтай тиймээс насан туршдаа эмчилгээ хийлгэн хяналттай байх хэрэгтэй юм.

Хүүхдийн багтраа өвчин нь өсөх явцдаа нэлээдгүй сайн эдгэрдэг ба 7 хүртлэх насны хүүхдэд элбэг тохиолддог бөгөөд 30 хүртлээ амьсгал авч гаргахад хэржигнэх чимээ үлдэх нь дундаар 5% аас хэтэрдэггүй. Гэвч хүнд хэлбэрийн багтраа нь эдгэхгүй үлддэг ба оновчтой эмчилгээг хийвэл сайжрах тохиолдлууд ч их байдаг.

 

TIP. Хүүхдийн багтраа шинж тэмдэг болон оношлогоо:

1.     Хүүхдийн багтрааны гол шинж тэмдэг цээж хэржигнэн дуугарах, амьсгалын дутагдалд орох

2.     Хүүхдийн багтраа нь нярай үед орчны хүчин зүйлээс ихэд хамааралтай

3.     Хүүхдийн багтраа нь арчилгаа эмчилгээ сайн хийвэл насанд хүрэхээс өмнө ихэвчлэн намждаг

 

Full Menu

전체 검색

전체 검색