Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Брэндийн өрсөлдөх чадвараар тэргүүн байрт шалгарлалаа

Hit : 1,581 Date : 2021-10-26

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь Солонгосын аж үйлдвэрлэлийн хорооноос жил бүр зарладаг “Үндэсний брэндийн өрсөлдөх чадамж”ын нэгдсэн эмнэлгийн салбарт 2016 оноос хойш тасралтгүй тэргүүн байранд шалгарсанг эмнэлгийн дарга Ким Ёонг Сү өнгөрсөн 13-ны өдөр мэдэгдлээ.

external_image


Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс нь Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв(KPC)-өөс байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хүнд, имиж, тууштай байдал зэрэгт судалгаа хийн тайлагнадаг бөгөөд жил бүрийн эхний хагаст аж үйлдвэрлэлийн салбар, хоёр дахь хагаст үйлчилгээний салбаруудад судалгааг явуулан тодруулдаг байна.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг өнгөрөгч 2010 ~ 2013 оны хооронд салбартаа 4 жил тасралтгүй тэргүүн байр эзлэсэн ба үргэлжлүүлэн 2016 оноос хойш мөн тасралтгүй 5 жил дарааллан тэргүүн байранд орж байна.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь COVID-19 халдварын хүнд нөхцөлд Солонгос улсын халдвар хамгааллын чиглэлийг тодорхойлон Дэлхийн өндөр түвшний нарийн мэргэжлийн эмч нартай хамт халдвар хамгаалалын эмч нар хамтран халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар стандарчлалыг тогтоон, зөвлөмжийг гаргасан.

Мөн Короно вирусийн хөнгөвчлөх, хөнгөн өвчтөний эмчилгээний төвийн загварыг санаачлан Мүнгён, Нувон, Соннам дүүрэгт амжилттай үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Энэ нь улсын эрүүл мэндийн системийн уналт болон ачааллыг багасгаж байна.

Энэ 4 сард Смарт эмнэлэг болгохоор бэлтгэж байгаа Бэгод Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн урьдчилсан төсөлд тэнцсөн бөгөөд клиникийн удамзүйн анагаах ухаан, хүнд өвчтөн хариуцсан төв , хүнд гэмтэл судлалын төвийг нээхээр олон шинэчлэлийг хийсээр байна.

Full Menu

전체 검색

전체 검색