Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 21 жил тасралтгүй хамгийн шилдэг эмнэлэг хэмээх нэрээ хадгалсаар байна

Hit : 1,250 Date : 2021-03-29

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн дарга Ким Ён Сү нь

 “Солонгосын менежментийн ассоциацийн зөвлөлөөс зарласан 2021 оны Солонгосын аж үйлдвэрийн Brand power Index судалгаанд СҮИС Эмнэлэг нь нэгдсэн эмнэлгийн төрөлд тэргүүн байр эзэллээ.

external_image

Энэхүү Korea Brand Power Index судалгаа анх 2001 оноос эхлэн хийгдсэн бөгөөд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэг нь нэгдсэн эмнэлгийн төрөлд 2001- 2021 он хүртэл тасралтгүй 21 жил тэргүүн байраа хадгалсаар байна.

Brand power нь Солонгосын менежментийн ассоциацийн зөвлөлөөс дотооддоо анх удаагаар боловсруулсан брэндийн оношлох үнэлгээний анхны загвар бөгөөд энэхүү судалгааг өнгөрсөн 2020 оны 10 сараас эхлэн энэ жилийн 1 сар хүртэл 3 сарын хугацаагд хийсэн байна. Уг судалгаанд Солонгосын 6 том хотын 11,900 хүн хамрагдсан ба брэндийн хүлээн зөвшөөрөлт, давуу талыг судалгаанд хамрагдсан хүмүүстэй ганцаарчилсан ярилцлагын хэлбэрээр явуулсан байна

external_image

Ким Ён Сү эмнэлгийн дарга нь Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг нь дэлхий нийтээр дэгдээд байгаа халдварт өвчний тархалт дунд улсын нэгдсэн төв эмннлгээр хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд цаашдаа сургалт, судалгаа, эмчилгээний тал дээр улсын нэгдсэн эмнэлгийн үүргээ бүрэн биелүүлэхээс гадна улсын эрүүл мэндийн бодлого боловсруулалт болон хүнд ховор тохиолдох өвчний эмчилгээнд гол анхаарлаа хандуулан 4 дүгээр шатлалын эмнэлэг болохын тулд зорин ажиллах болно хэмээн өгүүллээ.

external_image

Full Menu

전체 검색

전체 검색