Skip To Content

Мэдээ

Жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа хөхний хорт хавдартай өвчтөний нөхөн үржихүйн чадварыг хэвээр хадгалах аргыг олжээ.

Hit : 1,302 Date : 2021-03-25

-Өндгөн эс боловсорч ялгарах тоог эмнэлгийн аргаар ихэсгэх үед эмэгтэйчүүдийн даавар ихэсч, хорт хавдрын явцыг муутгах рисктэй байдаг.

-Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн судалгааны баг, “Эхэн үеийн эмэгтэй дааврын хэмжээг тодорхой түвшнээс доогуур барих хэрэгтэй” гэжээ.

external_image

Эмэгтэйчүүдийн хорт хавдартай өвчтөн цаашдаа жирэмсэн болохдоо бэлдэж өндгөн эс эсвэл үр хөврөлийг биеэс гадуур хадгалах аргыг сонгодог.

Үүний тулд хиймэл аргаар өндгөн эс боловсролтыг идэвхжүүлэн ихэсгэдэг бөгөөд энэ үед эмэгтэй даавар хамт ихэсдэг юм. Гэвч эмэгтэй дааврын үзүүлэлт ихсэх нь хорт хавдрын рискийг мөн ихэсгэдэг.

Солонгос улсын дотоодын судалгааны баг энэ үзүүлэлтийн зохистой хэмжээг олж тогтоожээ. Өндгөн эс боловсрох тоог эмнэлгийн аргаар ихэсгэх үед эмэгтэй даавар хэт ихсэх төлөвтэй байгааг урьдчилан мэдсэнээр өндгөн эсийг идэвхижүүлэн авах, хадгалах процессыг аюулгүйгээр хийх үндэс бүрдэж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эмч Кү Син Ёбын судалгааны баг (Ким Хүнь, Ким Сон Ү эмч) эмэгтэйчүүдийн даавар дээр суурилдаг хорт хавдраар өвдсөн өвчтөнүүдийн өндгөн эсийн ялгаралтыг ихэсгэх үеийн рискийг урьдчилж тодорхойлох боломжтой болсноо мэдэгджээ.

Сүүлийн үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдар, умайн дотор ханын хорт хавдар гэх мэт эмэгтэй даавартай холбоотой хорт хавдраар оношлогдох нь жирэмслэх насны эмэгтэйчүүд ихэсч байна. Ийм өвчтөнүүдийн хувьд химийн тариа, хавдрын туяа эмчилгээ хийлгэхийн өмнө өндгөн эс болон, үр хөврөлийг гарган авч хөлдөөн хадгалдаг. Ингэхийн тулд өндгөн эс боловсролтыг ихэсгэдэг ба энэ үед эмэгтэй даавар хэвийн хэмжээнээс ихэсвэл хорт хавдар явц муудах, хавдрын дахилтын нууцлаг шалтгаан болох аюултай байдаг. Олон улсын удирдамжид эмэгтэй дааврын ихсэлтийг хязгаарлахын тулд Letrozole хэмээх эмийг санал болгодог.

Энэ судалгааны баг нь 2009-2019 оны хооронд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн нөхөн үржихүйн чадварыг хэвээр хадгалах Гэр бүл төлөвлөлтийн төвд өндгөн эс юм уу үр хөврөлөө хөлдөөсөн хөхны хорт хавдар, умайн дотор ханын хорт хавдартай 96 өвчтөнг судалгаандаа хамруулжээ.

external_image

Судалгааны үр дүнгээс харахад, Letrozole-ийг хэрэглэсэн ч гэсэн 36 (21.9%) өвчтөний дааврийн үзүүлэлт хэвийн хэмжээнээс ихэсчээ. Өндгөн эс ялгаралтыг ихэсгэх ажилбарын эхэн үед үзүүлэлт нь өндөр байвал дуусах үед ч мөн хэвийнээс өндөр байх магадлал илүү их байв.

Ялангуяа эхэн үеийн тоон үзүүлэлт 84.5pg/mL-с дээш байвал риск нь дунджаар 5.4 дахин ихэсчээ.

Letrozole хэрэглэсэн ч эмэгтэй дааврын хэмжээ хэвийн бус хэмжээнд ихэсч болно. Энэ удаагийн судалгаа нь эмэгтэй даавраас хамааралтай хорт хавдраар өвчилсөн өвчтөний хувьд зохистой хэмжээг санал болгосон анхны судалгаа юм.

Кү эмч “Letrozole-ын хэмжээг нэмэх юм уу өндгөн эс боловсролтыг ихэсгэдэг эм бодисыг багасгах замаар эмэгтэй дааврын хэвийн бус ихсэлтээс урьдчилан сэргийлэх аргыг бодолцож үзэх суурийг бэлдлээ” гэж тайлбарлажээ.

Энэ судалгаа нь Америкын улсын нэгдсэн шинжлэх ухааны номын сангийн албан ёсны сэтгүүл PloSOne-ы сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Кү Син Ёб эмчийн баг нь Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг хадгалахтай холбоотой клиникийн арвин их туршлагыг хуримтлуулж ирсэн.

Хөхний хорт хавдартай өвчтөний өндгөвчний уйланхай, сарын тэмдэг зогсонгшил зэрэгтэй холбоотой судалгааг эрчимтэйгээр явуулж 'Эмэгтэйчүүдийн хавдар сэтгүүл', 'Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл' гэх мэт сэтгүүлд нийтлүүлжээ.

Мөн нөхөн үржихүйн чадварыг хадгалах гэр бүл төлөвлөлтийн клиникийг ажиллуулж, эмэгтэйчүүдийн хорт хавдартай өвчтөний нөхөн үржихүйн чадавхи болон эрүүл мэндийг сайжруулахын тулд хөхний мэс заслын тасаг гэх мэт хэд хэдэн клиник эмчилгээний тасагтай хамтран мэргэжлийн бөгөөд системтэй хамтарсан судалгааг явуулж байна.

Full Menu

전체 검색

전체 검색