Skip To Content

Мэдээ

Дугуй хэлбэрийн үс уналтын эмгэгтэй жирэмсэн эх зулбах магадлал өндөртэйг Сөүлийн үндэсний их сургуулийн арьсны өвчин судлалын тасгийн эмч нар тогтоолоо

Hit : 854 Date : 2021-01-27

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн арьс өнгө судлалын тасгийн Квон У Сан эмчийн судалгааны баг, дугуй хэлбэрийн үс уналт болон жирэмсэн эмэгтэйчүүдийн зулбах магадлал хоорондоо холбоотойг олж тогтоожээ.

- Судалгаагаар дугуй хэлбэрийн үс уналттай байсан эмэгтэйчүүдийн хувьд савны гадуурх жирэмслэлт, зулбалт илүү их ажиглагджээ.

external_image

Дугуй хэлбэрийн үс уналттай байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд зулбах аюул илүү өндөр байдгийг тогтоосон бөгөөд ийм төрлийн үс уналттай байсан эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ анхаарал болгоомжтой байх шаардлагатайг уг судалгааны үр дүн харуулж байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн арьсны өвчин судлалын тасгийн Квон У Сан эмчийн судалгааны баг нь эмэгтэйчүүдийн тасгийн И Син Ми профессор, Ким Сэ Иг профессортой хамтран дугуй хэлбэртэй үс уналт жирэмслэлтэнд хэрхэн нөлөөлдөг талаар их хэмжээний дата-д анализ хийсний үндсэн дээр үүнийг олж тогтоосноо өнгөрсөн 18-нд мэдэгдлээ.

Дугуй хэлбэрийн үс уналт гэдэг нь хүний дархлааны эс өөрийн үсний уутанцрыг гадны биет хэмээн андуурч довтолсноор үс унахад хүргэдэг дархлааны системийн өвчин юм. Энэ өвчин нь атопи арьсны үрэвсэл, арьс цайрах эмгэг, хайрст үлд зэрэг арьсны эмгэгээс гадна бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин гэх мэт өвчинтэй холбоотой хэмээн судалгааны үр дүнгүүд гарч буй хэдий ч жирэмслэлттэй ямар нэгэн холбоотой талаар хараахан судлагдаагүй байсан.

Энэхүү судалгааны баг нь 2016-2017 оны эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний газрын мэдээлэлд тулгуурлан дугуй хэлбэрийн үс уналттай 4,552 жирэмсэн эмэгтэйчүүд


external_image


ба дугуй хэлбэрийн үс уналтгүй 508,345 жирэмсэн эмэгтэйчүүдийг харьцуулан анализ хийсэн болно.

Анализын үр дүнгээс харвал бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад дугуй хэлбэрийн үс уналттай байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 1000 хүн тутамд зулбасан тохиолдол 30-аар илүү байсан. Мөн савны гадуурх жирэмслэлт болон зулбалтын хувь ч илт давуу гарсан. Харин гэр бүл төлөвлөлтийн асуудалтай жирэмслэлттэй холбоо хамаарал ажиглагдаагүй ба мөн жирэмсэн үед эхийн эрүүл мэндийн асуудал өөрчлөлт байгаагүй болно.    

Үүнээс үндэслэн судалгааны баг нь дугуй хэлбэрийн үс уналт нь жирэмсэн эхэд муу нөлөө үзүүлдэг болохыг баталсан байна.

Дугуй хэлбэрийн үс уналт жирэмслэлтэд шууд нөлөөлөх хүчин зүйлийг гурван хэсэгт хуваана.

1.Үсний уутанцар болон жирэмсэн үеийн умай нь дархлааны эсэргүүцлээс болоод дархлааны онцлог чанартай байдаг бөгөөд дархлааны системийн өөрчлөлтөөр    устах чадвар багасдаг

2. Жирэмслэлт болон үсний уутанцарын үүсэлтэнд нийтэд нь нөлөөлдөг chemokine болон Т дархлааны эсийн үйлчлэл, өөр бусад дархлааны эмгэгээс хамааралтай.

3. Үүнээс гадна жирэмслэлтэнд олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд голлох хүчин зүйл нь дархлааны эмгэгийн системийн лупүс чонон яр, эсрэг биетийн хам шинжит эмгэг, аутоиммуны бамбай булчирхайн эмгэг зэрэг юм.

Дээрх эмгэгүүдээс ургийн зулбалт, дутуу төрөлт зэрэг нэмэгдэнэ. Мөн дархлааны өөрчлөлтөөс болсон арьс цайрах эмгэг зэрэг хамаарна.

Квон У Сан эмч нь “Энэхүү судалгаа нь дугуй хэлбэрийн үс уналт нь энгийн арьс өнгөний эмгэг биш жирэмслэлтэнд ч мөн хамааралтайг илтгэхэд гол чиглэгдсэн болно” Цаашдаа эмэгтэйчүүдийн дугуй хэлбэрийн үс уналттай өвчтөн жирэмсэн үед анхаарал болгоомжтой байх, арьс өнгөний тасаг эмэгтэйчүүдийн тасагтай хамтарсан зөвөлгөөг хийн, хяналтанд авах шаардлагатай хэмээн өгүүллээ.

Энэхүү судалгаа нь арьс судлалын салбарт дэохийд тэргүүлэх сэтгүүлд Journal of Investigative Dermatology нийтлэгдсэн болно.

 

Full Menu

전체 검색

전체 검색