Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Халдвар судлалын тасгийн Won Beom Park эмчийн COVID-19 халдвар, Pfizer болон Moderna вакцинтай холбоотой сонирхолтой ярилцлага

Hit : 7,758 Date : 2021-01-22

2020 оны 12 сарын байдлаар Дэлхий нийтээр Kовид-19 вакцины 50 гаруй клиник туршилт явагдаж байна. Вакцин тус бүрийн бүрдэл, орц найрлага бага зэрэг өөр өөр боловч сүүлийн үед вакцины клиник туршилт дуусаад улс бүр вакцинжуулах ажилдаа орсон ба голлох вакцины нэг болох RNA вакцины талаар танилцуулж байна.

external_image

1.Pfizer, Moderna вакцин нь RNA вакцины төлөөлөл бөгөөд эдгээр вакциныг аль аль нь амьд вирусийг хүний биед шууд тарьдаггүй, Ковид19 вирус нь Spike уургийн гадаргуун бүрхүүлийн S уургаараа амьсгалын эрхтэний эстэй нэгдэн улмаар эсийн дотор нэвтрэн ордог. Ингэхдээ дээрх хоёр вакцин хоёулаа S уургийг үүсгэдэг геномын мэдээлэл RNA хэлбэрт ордог. Вакциныг тариулсаны дараа энэхүү генийн мэдээлэл нь хүний биеийн эс дотор нэвтрэн орж олон шат дамжлага бүхий замыг туулан S уургийг үүсгэдэг. Ингэж үйлдвэрлэгдсэн S уураг болон бидний биеийн дархлааны эсүүд өөр хоорондоо урвалд орж ковид19-ын дархлааг үүсгэнэ.

 

2.RNA вакцин хийлгэснээр тухайн хүний гений мэдээлэл өөрчлөгдөх үү.

Хүний биеийн генийн мэдээлэл нь эсийн цөм дотор DNA хэлбэрээр оршин байдаг. RNA вакцинаар дамжин орсон RNA нь эсийн цөмийн гадна үйлчилгээ үзүүлнэ. Вакцин RNA нь хүний ДНК-г агуулсан цөмийн дотогш нэвтэрч орохгүй ба S уургийг үйлдвэрлэсэний дараа бидний биеийн эс аяндаа вакцины RNA-ыг биеээсээ гаргадаг. Тиймээс RNA нь хүний генийн мэдээллийг өөрчлөх боломжгүй юм.

 

3. RNA вакциныг тээвэрлэх болон хадгалахад анхаарах зүйл бий юу.

=> RNA нь их амархан задардаг бодис юм. Тиймээс RNA вакциныг зөв хадгалах шаардлагатай ба маш бага температуртай тогтмол орчинд хадгалах юм уу тээвэрлэх хэрэгтэй. Pfizer болон Moderna Ковид-19 вирус нь 3-4 долоо хоногийн зайтай 2 тун тарих хэрэгтэй.

Pfizer вакцины хувьд хасах (-70), Moderna вакцины хувьд хасах (-20) температурт хадгалах горимтой. Улсын нийт нутаг дэвсгэрт бага температураа тогтмол барьдаг, хадгалах орчин болон тээвэрлэх хэрэгсэлтэй болж байж тухайн улсад амьдарч буй иргэдийг RNA вакцинаар хангах боломжтой юм.

 

4. Солонгос улс Корона19-ийн вакциныг шинээр гаргаж байгаа юу.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт Корона19 вакцины клиник туршилтыг хийж байгаа юу.

-Солонгос улсад одоогийн байдлаар 5 төрлийн Корона19 вакцины клиник туршилтыг хийж байгаа ба Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт SK вакцины клиник туршилтыг хийж байна. SK вакцин нь өмнөх 13 төрөлт хатгалгааны вакцинтай адил уургийн бүрдэл бөгөөд эсрэгтөрөгч вакцин учир Pfizer болон Moderna RNA вакциныг бодвол энгийн хөргөгчинд хадгалах боломжтой учир хадгалах болон тээвэрлэхэд хялбар юм.

 

5. Корона19-ийн вакциныг хэдэн удаа хийлгэх бэ. Улирлын ханиад шиг жил бүр өөр өөр төрөл гарвал дах хийлгэх хэрэгтэй юу.

Pfizer болон Moderna RNA Корона-19 вакцин нь 3-4 долоо хоногийн зайтай 2 удаа хийлгэх хэрэгтэй. Корона-19 вирусийн 6 төрөл одоогоор судлагдаад байгаа бөгөөд S уурагтай адилхан гадаргуун уураг, амин хүчлээс бага зэрэг зөрөөтэй юм. Гэхдээ энэ нь гадаргуун уураг болон элемэнтийн бүтцэд том өөрчлөлт орох нь ховор юм. Мөн Moderna вакцины хувьд Корона-19 вирусээс гадна бусад төрлийн төстэй вируст ч гэсэн адилхан үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэгдсэн байгаа.

Одоогоор Корона19 вакциныг тариулснаар Корона вирусын бусад төрлөөс ч гэсэн урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Корона19 вирусийн олон төрлийн мэдээллийг дүгнэлт хийхэд улирлын ханиадны вакцинтай адил хэт их хүндрэл өгөх нь гайгүй байсан ба ижил хугацаанд ханиадны вирус нь Корона19 вирусээс 2 дахин илүү их өөрчлөгддөг.

Одоогоор нэмэлт судалгаа байнга хийгдэж байгаа бөгөөд Корона-19 вакцин хийлгэсэн дархлаа хэр удаан хүчинтэй байхыг хэн ч мэдэхгүй байна. Корона-19 вирус болон түүнтэй төстэй корона вирусийн эсрэгтөрөгч хадгалагдах хугацаа дунджаар 1-2 жил орчим ба үүний адилаар эсрэг бие хадгалагдана гэсэн таамаг байна. Цаашдаа вирусийн дархлаа барих хугацаа мөн Корона19 вирусийн дахин тархалт дэгдэлтээс хамааран корона вакцин нэмэлтээр тариулах нь шийдэгдэх болно.

 

6. Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй 2 тохиолдолд Корона-19 тусах магадлал хэдэн хувь бэ.

Pfizer болон Moderna RNA вакцины судалгаагаар вакцин 95% хамгаалах чадвартай хэмээн мэдээлсэн байгаа. Мөн Корона19 вакцин хийлгэсэн тохиолдолд Корона-19 вирусийн халдвар авах магадлал 1/20 ээр багасана гэж бодож байна.

external_image

7. Корона-19 вакцин хийлгэсний дараах гаж нөлөө хүндрэлд бий юу.

Pfizer болон Moderna RNA вакцин бүгд бусад вакцинтай адилхан гаж нөлөө гарна. Тариулсны дараа халуу дүүгэх, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, үе мөч өвдөх, толгой өвдөх зэрэг бүх биеийн шинж тэмдэг болон тарьсан хэсэгт өвдөх, улайх, хавдах зэрэг хэсэг газрын шинж тэмдэг ч мөн гарах боломжтой юм. Мөн даралт багасах, амьсгалын дутагдалд орох зэрэг шокийн шинж тэмдэг ч багагүй гарч байсан.

Pfizer болон Moderna RNA вакцин бүгд дээрх шинж тэмдэг ихэвчлэн 2 дахь тарилгын үед илэрсэн. Pfizer вакцины хувьд 2 дахь тарилгын дараа халуурах 16%, толгой өвдөх 26%, булчингийн өвдөлт 38% тай тус тус байсан ба Moderna вакцин ч гэсэн төстэй юм.

RNA вакцин нь шинэ гарч байгаа вакцин учир шинж тэмдэг хүндрэлийн талаарх урт хугацааны судалгаа байхгүй ба үргэлжлүүлэн судалгаа хийх хэрэгтэй.

 

8. Залуу хүмүүс Корона-19 туссан ч хурдан эдгэрч байна гэж сонссон. Тэгвэл Корона 19 тусах нь вакцин хийлгэсний дараах гаж нөлөө үүсэлтээс илүү аюултай биш үү.

50-аас доош насны, насанд хүрсэн хүн Корона-19 туссан ч айхтар хүндрэл багатай эдгэж байгаа нь үнэн. Гэхдээ 50-с доош настай ч гэсэн сахарын шижинтэй, архаг зүрх уушгины өвчин, дархлаа багасах эмгэгтэй хавсарсан тохиолдолд Корона-19 вирусийн халдвар хүндрэх ба зарим тохиолдолд амь насаа хүртэл алдсан. Мөн залуу насгы хүмүүс халдвар тусвал өөрсдөө гайгүй ч гэсэн ойр орчмын өндөр настануудад халдвар тараах магадлалтай юм. Сүүлийн үед Корона-19 халдвар  хурдацтай тархаж байгаагаас болоод эмнэлэгт хэвтэх тасаг хүрэлцэхгүй болоод байгаа.

Үүнээс үзэхэд Корона 19–ийн халдвараас өөрийгөө болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст тархахаас урьдчилан сэргийлэх багасгахын төлөө, мөн эрүүл мэндийн ажилчдын ачааллыг  харгалзан залуучууд вакцин тариулах нь зөв юм.

 

9. Корона 19 вакциныг бодвол байгалийн дархлаа тогтсон нь илүү дээр үү.

Корона 19 вирус халдвар авбал Корона 19 вирусийн халдвараас гадна бие мах бодид амьсгалын эрхтэн тогтолцооны салстын хэсэгчилсэн дархлааны өөрчлөлт хамт үүсгэнэ.

Эсрэгээрээ Корона 19-ийн вакцин нь булчинд тарих тул амьсгалын замын салстын эмгэг үүсгэх нь бага юм. Гэхдээ Корона 19 вакцин болон байгалийн халдвараар авсан дархлаа хоёрын хооронд хэт их ялгаатай тал байхгүй гэж бодож байна. Корона 19 RNA вакцины хувьд биеийн дотор дархлаа илүү сайжруулахаар S уургийн нэг хэсэг өөрчлөгддөг. Дагаад Корона 19 вакциныг хийлгэсний дараа Корона 19-ийн эсрэг бие түр хугацаанд ихээр үүсч болзошгүй юм. Moderna RNA вакцины 2 дахь тун тарилгын дараах 3 сард вакцин хийлгэсэн хүмүүсийн Корона 19 эсрэг төрөгчийн үзүүлэлт байгалийн халдварын дараа эдгэрэх үеийн цусны сийвэнгийн эсрэг төрөгчийг бодвол өндөр байсан. Энэхүү эсрэг төрөгчийн үзүүлэлтийн талаарх нэмэлт судалгаа хийгдэж байгаа.

 

10. Корона 19 вакциныг тариулсны дараа маск зүүхгүй байж болох уу.

Корона19 вакцин хийлгэсэн ч гэсэн маскаа зүүх хэрэгтэй. Корона19 вакциныг хийлгэсэн ч халдвараас бүрэн сэргийлж байгаа биш юм. Нэмэлтээр маскаа зүүвэл халдварын нууц тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх боломжтой болно. Мөн вакцин хийлгэсэн тохиолдолд вирусийн халдвар авсан ч гэсэн шинж тэмдэггүй байх юмуу туссан ч хөнгөн байна. Энэ тохиолдолд өөр хүнд вирус тархаж болзошгүй учир аль болох урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахын төлөө маскаа зүүхийг зөвлөж байгаа.

 

https://www.youtube.com/watch?v=jUh-CKj8DH8&ab_channel=%EC%84%9C%EC%9A%B8%EB%8C%80%EB%B3%91%EC%9B%90tv

 


Full Menu

전체 검색

전체 검색