Skip To Content

Мэдээ

Эмчлэгдэх боломжтой удамшлын ховор тохиолдох эмгэгийг долоо хоногийн дотор оношлох боломжтой боллоо

Hit : 1,133 Date : 2020-12-16

- Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нар 250 гаруй төрлийн эмчилгээ боломжтой удамшлын ховор тохиолдох эмгэгийг оношлох шинжилгээний шинэ арга нээлээ.

- Бага хэмжээний цусыг ашиглан нярайн эрчимт эмчилгээний тасагт хяналтанд байгаа өвчтөнд ч гэсэн хийх боломжтой боллоо.

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн судалгааны баг Чэ Жунг Хи эмч болон Сон Мүн Ү эмч нар ньУдамшлын ховор тохиолдох эмгэгийн тохиолдолд анхан шатны оношлогоо болон эмчилгээ маш чухал юм. Ялангуяа эмчилгээ боломжтой бол эрт эхлэх хэрэгтэй. Өвчин нэгэнт илэрсний дараа гэмтсэн эд эрхтэнг буцаах боломжгүй учир яаралтай арга хэмжээ авах нь хамгаас чухал юм”. Гэхдээ өвчтөний тоо бага, шинж тэмдэг илрэх байдал өвчтөн бүрт өөр өөр тул илрүүлэлтэд хүндрэлтэй байдаг.

Одоогоор ховор тохиолдох өвчний нарийн оношлогоонд дунджаар 7 жилээс дээш хугацаа зарцуулагдаж байна.

Энэ үед дотоодын судлаачид удамшлын гаралтай ховор тохиолдох 250 гаруй төрлийн эмгэгийг 7 хоног дотор оношлох чадвартай шинжилгээний аргыг нээгээд байна.

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн судалгааны баг болон Мэди Сапиэнс нь хамтран удамшлын ховор тохиолдох эмгэгийг хурдан шуурхай оношлох “NEOseq-ACTION “ г нээсэн гэж өнгөрсөн сарын 9 ны өдөр нийтлүүлсэн.

Шинэ шинжилгээний арга нь хуучин TMS аргыг бодвол шинжилгээний хүрээ өргөн юм. TMS нь нярайн сонгох шинжилгээний нэг төрөл бөгөөд дунджаар 50 гаруй төрлийн эмгэгийг оношлоно.

Гэхдээ шинжилгээний үзүүлэлтүүд ихэвчлэн бодисын солилцооны эмгэгд тулгуурлагдсан ба сөрөг ч гэсэн шинжилгээний хариу эерэг гарах тохиолдол заримдаа гардаг нь оношлогоонд хязгаартай байдаг.

Эсрэгээр шинэ шинжилгээний арга нь 250 төрлийн эмчлэгдэх боломжтой удамшлын ховор тохиолдох эмгэгийг эхэн үед шинжлэх боломжтой юм.

Шинэ шинжилгээний арга нь төвлөрсөн эмчилгээний төв болон эрчимт эмчилгээ хийгдэж байгаа хүүхдүүдэд хийгдэх боломжтой юм. Харин TMS шинжилгээний хувьд төрсний дараа эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдүүдэд хийгдэхэд хүндрэлтэй байдаг.

Хөхөөр хооллох, бодисын солилцоо бүрэн хийгдэх боломжгүй учир үнэн зөв хариу гарах магадлал бага юм. Эсрэгээр шинэ шинжилгээний арга нь бага хэмжээний цусаар цасаар сүүлийн үеийн шинэчилсэн анализийн аргыг ашигласан болно.

Бага хэмжээний цусаар оношлох чадвартай учир нярай хүүхэд ч бас өгөх боломжтой юм.

Шинжилгээний дүгнэлтээр нийт 47 хүнээс 10 хүүхэд дээрх шинжилгээний аргаар удамшлын эмгэгтэй нь оношлогдон эмчилгээнд орсон байна.

Шинээр гарсан шинжилгээний арга нь эхлээд Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасаг болон хүүхдийн сэхээн амьдруулах тасагт байгаа хүүхдүүдэд хийгдсэн бөгөөд цаашдаа олон эмнэлгийг хамруулан өргөтгөх төлөвлөгөөтэй байна.

Чэ Жунг Хи ховор тохиолдох эмгэгийн нэгдсэн төвийн дарга нь “Энэхүү судалгаа нь ЭмнэлэгСудалгааны төвҮлдвэрлэлийн нэгдэл хамтран “Ховор тохиолдох эмгэгийн салбарт клиникийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн шинэ амжилттай болсон модел” ба “Эмчилгээ хийгдэх боломж нээлттэй удамшлын ховор тохиолдох өвчлөлийн эрт үеийн оношлогоор өвчтөний тавиланг өөрчлөх боломжтой” хэмээн өгүүллээ.

Ховор тохиолдох эмгэгийн төвийн оношлогоо шинжилгээний тасгийн Сон Мүн Ү эмч нь “Энэ шинжилгээний арга нь удамзүйн эмгэгийн риск өндөртэй нярайн эрчимт эмчилгээний хяналтанд байгаа өвчтөнд ч хийгдэх боломжтойгоороо давуу талтай юм. Мөн цаашлавал нярайн сонгох шинжилгээгээр батлагдвал ховор тохиолдох эмгэгтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхний амьдралын чанар ч сайжрахад нөлөөлөх юм” хэмээн өгүүллээ.

Мэди Сапиэнс нь Канг Сан Гү захирал нь “Энэхүү шинэ техинологи нь эмгэг тохиолдох өвчний үндсэн онош тодорхойлоход зарцуулагдах цагийг эрчимтэй багасгана хэмээн найдаж байгаа бөгөөд ховор тохиолдох өвчний клиник болон удам зүйн мэдээлэл нь ховор эмгэгийг илрүүлэх, шинэ эм болон эмчилгээний аргын нээлтэнд туслах боломжтой” хэмээн бодож байна.

Full Menu

전체 검색

전체 검색