Skip To Content

Мэдээ

Зүрхний аортын хавхлагын нарийсалтай өвчтөний зүрхний булчингийн эсийн фиброзон хатууралд хэмжилт хийн шинж тэмдэг болон цаашдын тавиланг тодорхойлох боломжтой боллоо

Hit : 2,399 Date : 2020-10-26

өүлийн их сургуулийн судалгааны баг, MRI шинжилгээгээр зүрхний хатуурлыг тоогоор тогтоон

-ECV зурган техинологоор Зүрхний сулралын байдал, явц болон тавилан зэргийг оновчтой ялгаварлах боллоо

external_image

Зүрхний аортын хавхлагын нарийсал нь зүрхэнд удаан хугацаагаар өндөр даралтын ачааллыг өгөх ба энэ нь зүрхний булчин томорч хатууран фиброз үүсгэнэ.

Зүрхний булчин хатуурснаар сулрах чадамж багасан сүүлдээ зүрхний дутмагшил болно.

Зүрхний булчингийн хатуурлын түвшинг зөв тодорхойлвол зүрхний үйл ажиллагаа, шинж тэмдэг, цаашлан тавиланг ч бас мэдэн эмчилгээний аргын сонголтонд том үүрэг нөлөөтэй юм.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрх судасны тасгийн Ли Хён Жон, Ли Син Пюү эмч болон Самсунг Сөүл эмнэлгийн Парк Сон Жи эмч нарын хамтарсан судалгаагаар зүрхний аортын хавхлагын эмгэгтэй тохиолдолд зүрхний MRI шинжилгээгээр зүрхний булчингийн хатууралыг хэмжин зүрхний зүүн ховдлын сулралын байдал болон цаашдын тавилантай холбоо хамааралтай болох судалгааны ажлын хариуг өнгөрсөн 6-ны өдөр илтгэлээ.

Судалгааны баг нь Сөүлийн их сургуулийн эмнэлэг болон Самсунг Сөүл эмнэлгийн дунд төвшиний зүрхний аортын хавхлагын нарийсалтай 191 өвчтөн болон энгийн 30 өвчтөнд зүрхний MRI шинжилгээ болон зүрхний эхо шинжилгээг хийн харьцуулан шалгсан болно.

Өнгөрсөн хугацаанд зүрхний булчингийн хатууралын хэмжээг мэс хүргэн эд эсийн шинжилгээгээр л тодорхойлдог байсан бол энэ удаагын судалгаагаар ECV (Extracellular volume index) хэмээх шинэ зүрхний MRI шинжилгээний дүрст зураглалаар хэмжин тодорхойлох боломжтой боллоо.

Судалгааны баг нь ECV өндөр байх тусам эдийн шинжилгээгээр шалгасан зүрхний хатуурал ихэсдэг болохыг өмнөх судалгаагаар баталсан болно.

external_image

Судалгааны дүгнэлтээр зүрхний аортын хавхлагын нарийсалтай өвчтөний ECV нь өндөр байх тусам зүрхний булчингийн сулрах чадамж багасан үүнээс үүдэн амьсгалын дутагдал улам нэмэгдэнэ.

5 жилийн хугацаанд хяналт ажиглалт хийхэд ECV өндөр, зүрхний сулрах чадвар багасах тусам амь насаа алдах болон зүрхний дутагдлаас болоод эмнэлэгт хэвтэх хувь ч гэсэн өссөн.

Ялангуяа ECV нь хуучин танигдсанаар зүрхний аортын хавхлагын нарийсалтай тохиолдолд клиникийн тавилан, зүрхний зүүн ховдлын агшилт болон сулрах чадварын үзүүлэлтүүд ч мөн цаашдын тавилангийн талаар тодорхойлох үндсэн материал болж байна.

Зүрхний аортын хавхлагын нарийсалт нь аортын хавхлагын хөгшрөлтөөс  сайн нээгдэх чадваргүй болдог өвчин тул цаг тухайд эмчилгээ хийхгүй бол ухаан алдах , амьсгалын дутагдалд орох зэрэг шинж тэмдэг үүсэн гэнэт амь насаа ч алдаж болзошгүй юм.

Шинж тэмдэг илэрч байгаа мөн аортын хавхлагын нарийсалтай тохиолдолд эмчилгээ хийхгүй бол 1 жилийн дотор амь насаа алдах магадлал 20% -аас дээш гарсан байна.

Судалгааны баг нь зүрхний аортын хавхлагын нарийсалтай өвчтөнд зүрхний хатуурал хэт нэмэгдэхээс өмнө хагалгаа хийлгэх нь цаашдын тавиланг илүү нэмэгдүүлэхэд тустай хэмээн тайлбарлалаа.

Ли Хён Жон эмч нь “Хүндхэн зүрхний аортын хавхлагын нарийсалтай тохиолдолд хавхлаганы байдлаас гадна зүрхний булчингийн байдал ялангуяа хатуурлын түвшинг дүгнэх нь чухал юм.

Энэ судалгаагаар зүрхний хатууралын хэмжээ, зүрхний сулрах чадамж болон тавиланд нягт уялдаа хамаарал байгааг олж илэрүүллээ” хэмээн илтгэлээ.

Ли Син Пюү эмч нь “Зүрхний хүнд аортын хавхлагын нарийсалтай өвчтөн шинж тэмдэг байхгүй ч зүрхний гэмтэл ихсэхээс өмнө эхэн үедээ хагалгаа хийлгэх нь үр дүнтэй” гэж судалгаанууд гарсан.

Зүрхний булчингийн хатууралын зэрэг нь дунд зэрэг байгаа өвчтөний тохиолдолд цаашдын тавиланг тодорхойлох нь чухал үзүүлэлт юм

Энэхүү судалгаагаар цаашдаа өвчтөнгүүд хагалгааны цагаа сонгохдоо чухал үзүүлэлт хэмээн дахин хэллээ.

Сөүлийн их сургуулийн эмнэлгээс гаргасан энэхүү судалгаа нь 'Journal of the American College Of Cardiology Cardiovascular Imaging(IF 12.74)' сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.

Full Menu

전체 검색

전체 검색