Skip To Content

Мэдээ

Эрүүл ч гэсэн согтууруулах ундааны байнгын хэрэглээ нь зүрхний тосгуурын фибриляцийг нэмэгдүүлнэ

Hit : 777 Date : 2020-08-20

Эрүүл мэндийн байдал сайн ч согтууруулах ундааг ихээр болон ойр ойрхон хэрэглэх нь зүрхийг хурдан, жигд бус хэмнэлээр агшааснаар зүрхний тосгуурын фибриляци үүсэлтийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг баталлаа.

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрх судасны тасгийн судалгааны баг нь “Эрүүл чийрэг насанд хүрсэн 9,600 гаруй хүнд удаан хугацааны тандалт, судалгаа хийн согтууруулах ундааны хэрэглээ нь зүрхний тосгуурын фибриляци үүсэлтэнд хэрхэн нөлөөлөх талаар судлахад согтууруулах ундаа хэрэглээгүй хүнээс хэрэглэдэг хүн 2,2 дахин өндөр байсан ба мөн согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн дунд байнга хэрэглэдэг хүн нь заримдаа хэрэглэдэг хүнтэй харьцуулахад зүрхний тосгуурын фибрилияци үүсэлт 3,2 дахин өндөр гарсан байна.

Судалгааны баг нь ямар нэгэн шинж тэмдэг болон суурь өвчингүй эрүүл насанд хүрсэн хүн ч гэсэн их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь зүрхний тосгуурын фибриляцийн гаралтай зүрхний хэм алдагдал үүсэх аюул нэмэгдэх ба энэ нь эр эм хүйсний ялгаагүй хүн бүрт адилхан” хэмээн өгүүллээ.

Full Menu

전체 검색

전체 검색