Skip To Content

Мэдээ

Архины бус гаралтай элэгний өөхлөлттэй жирэмсэн эх, артерийн даралт ихсэх өвчин тусах магадлал өндөр

Hit : 1,204 Date : 2020-08-12

-    Хоёр болон гурав дугаар зэргийн элэгний өөхлөлттэй жирэмсэн эхийн 34%-д артерийн даралт ихсэх өвчин илэрлээ

-     Нярайн гаралт эртсэн, хүүхдийн биеийн дундаж жин ч бага байдаг учир жирэмсний эхэн үеэс эхлэн архины бус гаралтай элэгний    өөхлөлтийг сайтар хянах хэрэгтэйг анхаарууллаа

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн төрөх тасгийн Парк Жунг Шин, Чонг Ёонг Ми, Ли Син Ми эмч болон “Бураме” эмнэлгийн Ким Вон Шин Сү, Ким Бёнг Жэ, Ким Сонг Мин эмч нар болон Инчёон Сөүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн нэгдсэн судалгааны баг нь архины бус гаралтай элэгний өөхлөлттэй жирэмсэн эхийн жирэмслэлттэй холбоотой артерийн даралт ихсэлтийн хүндрэлийн талаарх судалгааны ажлын тайланг өнгөрсөн 8 сарын 3-ны өдөр илтгэлээ.

 

Зүрх судасны өвчин, сахарын шижин, артерийн даралт ихсэлт болон бодисын солилцооны эмгэг зэргийн талаарх судалгааны ажил их байсан ч жирэмсэн эхийн архины бус элэгний өөхлөлттэй холбоотой судалгаа бага байсан.

Судалгааны дүнд: Судалгааны баг нь 2014 - 2017 оны турш нийт 877 жирэмсэн эхэд судалгаа хийсэн ба хариугаар жирэмсний эхний 10-14 долоо хоногтойд элэгний өөхлөлттэй оношлогдсон эх жирэмсний 20 долоо хоногоос хойш жирэмсний артерийн даралт ихсэлт нэмэгдсэнг ажиглалаа.

 

Элэгний өөхлөлтийн 1 дүгээр зэрэгтэй үед 2,9% аар, 2 болон 3 дугаар зэрэгтэй үед тус бүр 11,5% болон 22,2%-аар жирэмсний артерийн даралт ихсэлт нэмэгдэж байгааг баталлаа.

140/90mmHg -аас дээш даралт өндөр жирэмсэн эхчүүдийн цусанд selenoprotein аман хүчлийн хэмжээ өндөр гарсан.

 

Архины бус гаралтай элэгний өөхлөлт болон артерийн даралт ихсэлт нь дангаараа аюултай хүчин зүйл ч selenoprotein нь энэ хоёртой аль алинтай нь харилцан холбоотой учир энэхүү хоёрыг холбосон бие махбодийн дотор ямар нэгэн урвал байгааг судалгааны баг нь онцолсон байна.

 

Жирэмслэлттэй холбоотой даралт ихэсдэг эхчүүдийн төрсөн хүүхдүүд эрүүл эхчүүдтэй харьцуулахад дунджаар 2 долоо хоногоор эрт амаржихаас гадна нярайн дундаж биеийн жин ч 260гр-аар бага байсан.

 

Сөүлийн их сургуулийн судалгааны баг нь өмнө жирэмсний архины бус гаралтай элэгний өөхлөлт болон жирэмсний сахарын шижин мөн илүүдэл жинтэй ургын төрөлтийн уялдаа холбоог гаргаж байсан ба энэ удаа жирэмслэлттэй холбоотой артерийн даралт ихсэлтийн үүсэх болон уялдаа холбоог нэмэлтээр хайн илрүүлсэн болно.

 

“Энэхүү хугацаанд сайн танигдаагүй, судлагдаж байгаагүй жирэмсний архины бус гаралтай элэгний өөхлөлтийн клиникийн чухал ач хобогдолт зүйлийг хайн илрүүллээ.

 

Цаашдаа эхэн үеийн архины бус элэгний өөхлөлттэй жирэмсэн эхэд онцгой хяналт тандалт тавин төрөхөөс өмнө сайтар арга хэмжээ аван эмчилэх хэрэгтэй” г Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн Парк Жунг Шин эмч онцоллоо.

 

Full Menu

전체 검색

전체 검색