Skip To Content

Мэдээ

Элэгний донорын элэг тайрах хэвлийн хөндийн дурангийн хагалгаа нь сэтгэл ханамж өндөртэйг баталлаа

Hit : 2,097 Date : 2020-07-31

- Сөүлийн их сургуулийн эмнэлэг, Амьд элэгний донор болсон 149 хүнд хийгдсэн сэтгэл ханамжын судалгаа.

- Хагалгааны дараах тэнхрэх байдал, гоо сайхан, хагалгааны цаг, цус нөхөн сэлбэлт, хүндрэл гаж нөлөө зэрэг үзүүлэлт бүгд сэтгэл ханамж өндөр байна.

external_image

Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хэвлийн дуранг ашиглах нь хэвлийн нээлттэй зүслэгийн хагалгааг бодвол сэтгэл ханамж өндөртэйг баталлаа.

Цэвэр хэвлийн дурангийн донорын элэг тайрах хагалгаа нь хагалгааны дараа өвчтөний тэнхрэх байдлыг бодолцсон хагалгааны арга юм.

Өвчтөнгүүд нь нэлээд сэтгэл ханамж өндөртэй байгаа ч нарийн ур чавдар шаардсан маш хүнд ажиллагаатай тул дийлэнх эмнэлгүүд хэлийн зүслэгийн хагалгааг хийсээр байгаа.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн “Элэг Цөс, Нойр булчирхайн тасгийн Элэг шилжүүлэн суулгах баг нь /Со Гёнг Сог, Ли Кван Үүнг, Ли Нам Жү, Чу Ёонг Руг, Хун Сог Гүн, Ли Жонг Мү/, 2011 - 2017 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан 149 хүнд сэтгэл ханамжын судалгааг өнгөрсөн 7 сарын 13 ны өдөр илтгэлээ.

Судалгааны баг нь донорын элгийг тайрахдаа хэвлийн нээлттэй зүслэгийн хагалгааг 60 хүнд, хэвлийн дээд хэсгийн зүслэгийн хагалгааг 39 хүнд, хэвлийн дурангийн хагалгааг 50 хүнд хийж гүйцэтгэсэнг судалгаанд хамруулсан байна.

Судалгааны дүгнэлтээр хэвлийн дурангийн хагалгаа нь нээлттэй зүслэгийн хагалгааг бодвол цус алдалт багатай мөн халдвар бага байгаад зогсохгүй ялангуяа гоо сайхны талаас донорын сэтгэл ханамж өндөр байгааг харуулжээ.

Мөн хагалгаа тус бүрийн эмнэлэгт хэвтэх хугацаа болон давтан хагалгаанд орох, хагалгааны дараах голлох хүндрэлд айхтар зөрөө гараагүй байна.

 

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 2015 оноос эхлэн цэвэр хэвлийн дурангаар донорын элэг тайрах хагалгааг хийсэн бөгөөд өнгөрсөн жил гэхэд дэлхийд хамгийн анхдагчаар 300 гариу тохиолдолд хийж гүйцэтгэсэн байна.

 Одоо донорын 85% -аас дээш хувь нь хэвлийн дурангийн аргаар хагалгаа  хийгдэж байгаа болно. Эхэн үедээ хагалгааны цаг 6 цагаас дээш байсан бол одоо дундаж цаг 4 цагаас хэтрэхгүй байна.

Цус алдалт ч мөн бага учир цус нөхөн сэлбэлт нэмэлтээр шаардагдахгүй байна. Мөн элэгний гэмтэл ч багасан, хагалгааны дараа элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийн ихсэлт ч бага байна.

external_image

Донорын элгийг тайран авах хагалгааны арга:

A: Энгийн хэвлийн нээлттэй зүслэгийн хагалгаа

B: Хэвлийн дээд хэсгийн зүслэгийн хагалгаа

C: Хэвлийн дурангийн хагалгаа /Хэвлийн дуранг оруулахын тулд 5 хэсэгт нүх гарган элгэнд тайралт хийсний дараа доод хэсэгт дарагдсан хэсгийг зүслэг хийн гарган авна/.


Хуучин хэвлийн дурангийн хагалгааны судалгаа нь ихэвчлэн нээлттэй хагалгааг бодвол аюулгүй байдлыг голчилсон байсан бол энэхүү судалгаа нь хэвлийн дурангийн хагалгаа нь нээлттэй хагалгааг бодвол сэтгэл ханамж өндөртэй нь олон үзүүлэлтээр батлан илүү давуу нотолсон гэж ойлгож болно.

Ли Кван Үүнг эмч нь “Хагалгааны дараа өвчтөний тэнхрэх хугацаа ч богино, шарх сорви бага, сэтгэл ханамж ч өндөр байгаа ба хагалгааны цаг ч бага багаар багасаж байгаа нь цаашдаа хэвлийн дурангийн хагалгаа нь үндсэн хагалгааны стандарт болох магадлал өндөр гэж найдаж байна.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг нь хэвлийн дурангаар элэгний донорын хагалгааг өргөн түгээхийн төлөө арга барил, мэдлэг туршлагаа эмхтгэн дотооддоо төдийгүй дэлхий дахины эмч нарт хэвлийн дурангийн хагалгааны сурах бичиг болгоход хувь нэмэрээ оруулаж байна.

Энэхүү судалгааны ажил нь дэлхийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын SCIE сэтгүүлийн Surgical endoscopy сүүлийн дугаарт нийтлэгджээ.

 

Full Menu

전체 검색

전체 검색