Skip To Content

Мэдээ

Шууд бус холболтын мэс заслаар хийгдсэн MoyaMoya эмгэгтэй өвчтөний тархинд цус харвах аюул багаслаа

Hit : 1,493 Date : 2019-12-03

- Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Ким Син Ги эмч нь 629 хүүхэдэд хийсэн эмнэл зүйн судалгааны хариуг танилцууллаа.

- Шууд бус холболтын мэс засал нь тархины шигдээснээс урьдчилан сэргийлэх ач тустай юм.


external_image

Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн Ким Син Ги эмч болон Ха Ин Жин эмч нар  1988 оноос 2012 он хүртлэх шууд бус аргаар холболт хийх мэс засалд орсон MoyaMoya эмгэгтэй 629 хүүхдэд удаан хугацаагаар хяналт хийн, ажигласан томоохон клиник туршилтын илтгэлээ 2019 оны 10 сарын 24 нд олонд танилцууллаа.

 

MoyaMoya эмгэг

MoyaMoya эмгэг нь тархины судасны бөлөрлөөс үүдэн тархины шигдээс, толгой өвдөх, бөөлжих, саажилт зэрэг шинж тэмдэг хавсардаг эмгэг юм.

Өвчин үүссэн шалтгаан нь тодортой бус учир эмчилгээний арга ховор, хүнд өвчинд хамрагдана.

Балчир болон өсвөр залуу насанд элбэг тохиолдох ба тархалтаас харвал Солонго, Японд их байна.

Шууд бус холболтын мэс засал

Шууд бус холболтын мэс засал нь хуйхнаас судасыг тусгаарлан салгаад тархины гадаргууд наан байрлуулснаар тус судас нь тархинд цусан хангаж, тэжээл өгөх зорилготойгоор хийгддэг хагалгаа юм. Энэ нь MoyaMoya эмгэгийн эмчилгээний үед ихэвчлэн хэрэглэгдэнэ.

 

Энэхүү судалгааны ажил нь хүүхдийн MoyaMoya эмгэгийн клиник судалгаа дундаа хамгийн өргөн хүрээтэй судалгааны ажил байлаа.

 

Шууд бус холболтын мэс засал нь тархины шигдээсийг урьдчилан сэргийлэх үр дүн нь батлагдсан ба Америкийн зүрхний нийгэмлэгийн сэтгүүлд “Тархины Stroke харвалт ” нэртэйгээр нийтлэгджээ.

 

Судалгаанаас харахад хагалгаа хийлгэсэн өвчтөний 95% нь хагалгааны дараа мэдрэлийн үйл ажиллагаанд томоохон ахиц гарсан нь ажигдагдсан байна.

 

Хагалгааны дараа тархины Stroke цус харвалтын тоо ч мөн тархины шигдээс 17 тохиолдол (2,7%) , тархинд цус алдалт 3 тохиолдол (0.47%) –аар бага гарсан байна.

 

Энэхүү судалгааны ажил нь энгийн, хялбар, богино хугацааны ажиглалт биш 12 жилээс уртдаа 29 жил хүртэл удаан хугацааны хяналтын хариу бөгөөд хагалгааны үр дүн болон аюулгүй байдлыг хангасан болно.

 

Хагалгааны дараа удаан хугацаанд тархины Stroke цус харвалтаас урьдчилан сэргийлэх үр дүнг өөр үзүүлэлтээс ч мөн хянан шалгах боломжтой юм.

 

Хагалгаанд орсон өвчтөний “ Тархины шигдээс байхгүйгээр 10 жил амьдрах чадамж “ 99.2% , “Тархинд цус алдалтгүй 10 жил амьдрах чадамж 99,8% “ байна.

 

Хагалгааны дараа жилийн тархины шигдээс, тархины цус алдалт зэрэг хүндрэл гарах нь тус тус 0.08%, 0.04% -аар бага гарсан болно.

 

Тархины шигдээс байхгүйгээр 10 жил амьдрах чадамж

Тархинд цус харвалтгүй 10 жил амьдрах чадамж

 

external_image

external_image

 

Хагалгаанд орсон өвчтөний “ Тархины шигдээсгүйгээр 10 жил амьдрах чадамж “ 99.2%, “Тархинд цус харвалтгүй 10 жил амьдрах чадамж 99,8% “ байлаа.

 

Судалгааг удирдсан Ким Син Ги эмч нь “ Энэхүү судалгаагаар шууд бус аргаар холболт хийх мэс засал нь удаан хугацаандаа тархины Stroke цус харвалтаас урьдчилан сэргийлэх ач тустай нь батлагдсан бөгөөд цаашдаа магадгүй удаан хугацааны дараа тархины шигдээс, тархинд цус алдах зэрэг шинж тэмдэг гарж болзошгүй тул байнгын хяналт ажиглалт шинжилгээ шаардлагатай” хэмээн өгүүллээ.

 

 


Full Menu

전체 검색

전체 검색