Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлэг Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв (KPC)-өөс зарласан Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс (NBCI)-ээрээ тэргүүн байранд шалгарлаа

Hit : 1,339 Date : 2019-09-20


external_image

Манай эмнэлэг өнгөрсөн 8 сарын 26-ний өдөр Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв (KPC)-өөс зарласан 2019 оны Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс (National Brand Competitive Index)-ээрээ нэгдсэн эмнэлэгийн төрөлд тэргүүн байр эзэллээ.

 

Үндэсний брендийн өрсөлдөх чадварын индекс нь Солонгосын аж үйлдвэрлэлийн бүтээмжийг үнэлэх төв (KPC)-өөс байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хүнд, имиж зэргийг судлан тоогоор илэрхийлсэн үзүүлэлт бөгөөд жил бүрийн эхний хагаст аж үйлдвэрлэлийн салбар, 2 дахь хагаст үйлчилгээний салбаруудад судалгаа явуулан тодруулдаг байна.

 

Сөүлийн их сургуулийн эмнэлэг өнгөрөгч 2010 оноос 2013 он хүртэл салбартаа 4 жил тасралтгүй 1-р байр эзлэж, үргэлжлүүлэн 2016 оноос мөн 4 жил тасралтгүй 1-р байранд ороод байна.

 

Түүнчлэн манай эмнэлэг өнгөрөгч 3 сараас Солонгосын ажлын бүтээмжийг Нэмэгдүүлэх нийгэмлэгээс зарласан 2019 оны “ 21 дэх Солонгосын аж үйлдвэрийн Brand power” судалгаагаар 19 жил дарааллан тэргүүн байр эзлэж байна.

 

Олон нийтийн эмнэлэгийн салбартаа тэргүүлэгчийнхээ хувиар дотоод болон гадаадад эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаагаа тэлсээр байна.

 

Нэгдсэн эмнэлэгийн NBCI үзүүлэлтийн нийт дундаж 74 оноо буюу урьд жилийнхтэй адил гарлаа. Сөүлийн их сургуулийн эмнэлэг 76 оноогоор 4 жил дарааллан тэргүүн байр эзэллээ.Сөүл Асан эмнэлэг болон Самсунг Сөүл эмнэлэг 75 оноогоор хамтдаа 2-р байр, Сэбиранс эмнэлэг 74 оноо, Сөүл Сонму эмнэлэг 72 оноотойгоор тус бүр 4,5-р байрт дүгнэгдлээ.


Full Menu

전체 검색

전체 검색