Skip To Content

Мэдээ

Солонгосын хорт хавдрын нарийвчилсан эмчилгээ нь дэлхийг мандлайлж байна

Hit : 2,110 Date : 2019-03-15

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 2018 онд Солонгост анх удаа нэвтрүүлсэн хавдрын нарийвчилсан эмчилгээний платформыг Америкийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системийн хорооны олон улсын бага хурал дээр танилцууллаа.

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн жилд хорт хавдрын нарийвчилсан эмчилгээний платформ болох Syapse-ийг нэвтрүүлэн, клиникийн болон генийн мэдээллийг нэгтгэн генийн шинжилгээг нарийсган, түүн дээр үндэслэн хавдартай өвчтөнгүүдэд үр дүнтэй, олон төрлийн эмчилгээний аргуудыг санал болгож байна.

 Мөн тус эмнэлэг нь хавдартай өвчтөний генийн шинжилгээний мэдээллийг ашиглан өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээний аргыг нэвтрүүлж байна.

Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь генийн шинжилгээг практик дээр өвчтөний эмчилгээнд нэвтрүүлэх зорилгоор өмнөх клиникийн мэдээлэл болон генийн шинжилгээний мэдээллийг нэгтгэсэн болно.

Энэ удаагийн танилцуулгаар платформыг бий болгосон процесс болон цаашид анхаарах зүйлсийн талаар дурьдахаас гадна өвчтөнд тохирсон эмчилгээг үзүүлэхийн тулд гадаад дотоодын эрүүл мэндийн байгууллагууд генийн шинжилгээний мэдээллийг хоорондоо солилцох саналыг дэвшүүллээ.

external_image

Syapse

Өмнө хэрэглэж байсан эмнэлэгийн мэдээллийн систем нь клиникийн ба генийн мэдээлэл хоорондоо тусгаарлагдсанаас нэг талт анализ л хийх боломжтой байсан бол Syapse нь нэг дэлгэцэн дээр нэгдмэл байдлаар өвчтөний клиникийн болон генийн шинжилгээний мэдээллийг харах боломжийг олгосноор илүү үр дүнтэй эмчилгээ хийх шийдвэрийг гаргах үндэслэлийг нийлүүлж буй платформ юм.

Түүнчлэн, хорт хавдраар өвчилсөн өвчтөний мэдээллийг нууцлалыг аюулгүй хадгалахын зэрэгцээ холбогдох мэргэжилийн эмч профессорууд клиникинийн болон генийн мэдээллийг өөр хоорондоо солилцон харилцан зөвлөлдөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Шинжлэх ухаан дээр үндэслэсэн анагаах ухааны дүгнэлтийг гаргах нарийвчилсан хавдрын эмчилгээний шинэ үеийг бий болгож буй хэрэг юм.

Онцлон дурьдахад уг платформ нь ганц нэгж байгууллагаар зогсохгүй орон даяар бүр цаашлаад дэлхийг хамарсан дата-мэдээлэл солилцох сүлжээг бүрдүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Сүлжээнд нэвтэрсэн эрүүл мэндийн байгууллага болон судалгааны төвүүд өвчтөний эмчилгээний үр дүнгийн талаарх дата мэдээлллийг харьцуулж, шинжлэн илүү үр дүнтэй эмчилгээний аргыг боловсруулж хавдрын эмчилгээний аргыг нэг шат ахиулах боломжтой боллоо.


Full Menu

전체 검색

전체 검색