Skip To Content

Мэдээ

Цаашдын тавилан муу бага хуваагдалт бамбайн хорт хавдрын шинэ эмчилгээний байг илрүүллээ.

Hit : 1,508 Date : 2019-02-11

-Бамбайн сэдрээгч гормон нь бага хуваагдалт бамбайн хорт хавдрын эсийн өсөлтийн өдөөгч эхний үүсгэвэр болох нь

- Бага хуваагдалт бамбайн хорт хавдарт бамбайн сэдрээгч гормоныг дарангуйлах эмчилгээний аргыг нотлон гаргах нь

external_image

Дотоодын судлаачдын багийнхан эмчилгээ хэцүү байдаг бага хуваагдалт бамбайн хорт хавдарт бамбайн сэдрээгч гормоны улмаас хавдрын өсөлтийг нэмэгдүүлэх өдөөгчийг анх удаа илрүүллээ.
Сөүлийн их сургуулийн эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн Жу
Сон Уг, Пак Ён Жу,Сун Ён Шин профессоруудын баг нь энэ судалгааны эцсийн дүнг хавдрын салбарт хамгийн их нөлөөтэй “Эмнэл зүйн хавдрын судалгаа” (Clinical Cancer Research)’ –ны сүүлийн дугаарт зарлан нийтэллээ.
Бамбайн
сэдрээгч гормон нь бидний биенээс бамбайн гормоны тунг зохицуулж байдаг үүрэгтэй.
Бамбайнаас үүсгэгдэж цус руу ялгардаг бамбайн гормон нь бие махбодын үйл ажиллагааг хэвийн түвшинд хадгалж, нийт биеийн бодисын солилцоог идэвхитэй эргэлтэнд оруулах зэрэг бидний биенд асар чухал үүргийг гүйцэтгэдэг.
Бамбайн сэдрээгч гормон нь бамбайн гормоныг зохицуулахаас гадна бамбайн хорт хавдрын эсийн үйлдэлд хамааралтай оролцдог. Бамбайн сэдрээгч гормоны тун ихэсвэл бамбайн хавдрын эс эрчимждэг ба үүнээс болоод бамбайн хавдартай өвчтөнүүд нь хагалгааны дараа хавдрын дахилтыг хаахын тулд “Бамбайн сэдрээгч гормоныг дарангуйлах эмчилгээний арга”-ыг авч эмчлүүлдэг.

Зөвхөн цаашдын тавилан муу бага хуваагдалт бамбайн хорт хавдар нь бамбайн сэдрээгч гормоны нөлөөг авдаггүй гэдгээр мэдэгдэж ирсэн байсан.
Гэвч судалгааны багийнхан бага хуваагдалт бамбайн хорт хавдрын эс болон судсан доторх эсийн туршилттай хамт бага хуваагдалт бамбайн хорт хавдрыг шилжүүлэн суулгасан хулганы моделыг ашиглаж бамбайн сэдрээгч гормон нь бага хуваагдалт бамбайн хорт хавдрын өсөлт болон хавдрын судасны үүсэлтийг нэмэгдүүлдэг үнэнийг шинээр нээлээ.
Энэ явцдаа бамбайн сэдрээгч гормон хуваагдмал бамбайн хорт хавдрын эстэй өөр зохицуулах дохиогоор дамжуулж үйлчилдэг талыг ч судалж шалгасан.

ЖуСон Уг эмч нь “Бага хуваагдалт бамбайн хорт хавдарт бамбайн сэдрээгч гормоныг дарангуйлах эмчилгээнйи аргын шаардлагын талаар нотолгоог гаргаж тавьлаа” гэсэн бөгөөд “цаашид бодит үр дүнг шалгахын тулд нэмэлт эмнэлзүйн судалгааг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.


Full Menu

전체 검색

전체 검색