Skip To Content

Мэдээ

Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Олон Улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын нийгэмлэгийн шилдэг Шинэчлэгч-Инноваци шагналыг хүртлээ

Hit : 1,953 Date : 2018-11-30

- Элэг шилжүүлэн суулгах мэс засалд хэвлийн дурангийн аргаар донорын элгийг тайрах мэс заслаар шилдэгээр тодорлоо.

external_image

Сөүлийн Үндэсний их сургууль нь саяхан АНУ-ын Орландо мужид өрнөсөн Олон Улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалын нийгэмлэгээс зохион байгуулагдсан “2018оны Эрүүл мэндийн шинэчлэлийн бага хурал” (Healthcare Revolution conference)- аас энэ жилийн Эмнэлгийн Инновацийн шагнал болох “2018оны хамгийн шинэлэг Эрүүл мэндийн байгууллага “(Most Innovative Healthcare Companies of 2018)-шагналаар шагнагдлаа.

 Олон Улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалын нийгэмлэг нь эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн төлөөх ашгийн бус байгууллага бөгөөд, хамгийн өндөр зэрэглэлийн эмнэлэг болон эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага,төрийн байгууллага,эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлаг болон даатгалын газрууд гишүүнчлэлд нь хамрагдсан байдаг.

Эрүүл мэндийн инновацийн шагнал нь өндөр технологийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг тэргүүлэгч, эмчилгээний үр дүн нөлөө нь хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан, шинэлэг арга барил технологийг нэвтрүүлэгч байгууллагад гардуулдаг шагнал юм.

Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Дэлхийд хамгийн анхны элэг шилжүүлэн суулгах мэс засалд хэвлийн дурангийн аргаар донорын элгийг тайрах мэс засал хийсэн 200гаруй тохиолдлоор шилдэгийн шилдэгээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.

external_image

Энэ хагалгаа нь донорын хагалгааны дараах эдгэрэлтийг бодолцсон хагалгаа юм.Өвчтөний сэтгэл ханамжийн түвшин өндөр боловч өндөр технологи шаарддаг тул ихэнхи эмнэлэг нь энэ хагалгааны аргын оронд нээлттэй мэс заслыг хийдэг байна.

Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг нь нийт донорын 85%аас дээш хэвлийн дурангийн хагалгаагаар мэс засал хийж байна. Тэр тусмаа хамгийн төвөгтэй баруун дэлбэнгийн тайралтын хагалгааны давтамж 94%-ийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд хагалгааны цаг нээлттэй хагалгаатай адилаар 7-8цагаас 4 цаг болтлоо багассан байна.

Энэ амжилт нь алдартай эрдэм шинжилгээний сэтгүүлд танилцуулагдсан бөгөөд Франц,Герман,Япон,Хятад,Австрали зэрэг олон орны эмч мэргэжилтэн энэ аргыг сурахын тулд Сөүлийн Их сургуулийн эмнэлгийг зорьж байна.

И Гуан Үн эмч хэлэхдээ: (Олон улсын эмчилгээний төвийн дарга, элэгний мэс заслын тасаг)  

“БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн мэс заслын арга дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөнд баяртай байна” гээд “ Энэ удаагийн шагналаар Сөүлийн Их сургуулийн эмнэлэг нь дэлхий дахинд анагаах ухааны салбарын тэргүүлэгч гэдгээ дахин баталлаа” гэж хэлжээ.


Full Menu

전체 검색

전체 검색