Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгээс нээлт хийсэн "Зүрхний хиймэл хавхлага" нь эрүүл мэндийн яамны эм, эмчилгээний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын тусгай зөвшөөрлийн эрхийг гардан авлаа

Hit : 3,332 Date : 2018-11-20

-                   Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн судалгааны баг уушгины артерын зүрхний хиймэл хавхлага болон стент шинээр нэвтрүүллээ.

 

-                   Хүнс, эм , эмчилгээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын мэргэжлийн тусгай зөвшөөрлийн эрхийг аван Солонгосдоо төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж байна.

 

-                   Өндөр үнэ бүхий гадаадаас орж ирдэг бүтээгдэхүүнийг “Одооноос эхлэн үндэсний хавхлагаар нөхөх боллоо”


external_image

Зүрхний хиймэл хавхлага нь дотоодын технилогоор хийгдсэн өндөр үнэтэй гадаадаас орж ирдэг хавхлагыг орлох болсон нь мэдээж дэлхий дахинд экспортлох ч магадлалтай гэж үзэж байна.

 

2004 оноос уушгины артерын зүрхний хиймэл хавхлаганы нээлт хийхээр үйл ажиллагаагаа эхэлсэн ба Сөүлийн үндэсний их сургуулийн судалгааны баг хамт олон болох (Ким Ги Бом, Ким Юн Жин, Им Хун Гүк) эмч нар болон Деүн эрүүл мэндийн групп нь 2 жилийн хугацаанд клиникийн судалгааг амжилттай гүйцэтгэснээр хүнс, эм, эрүүл мэндийн эрүүл аюулгүй бүтээгдэхүүнд бүртгэгдэн мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сарын 25 нд авсан хэмээн мэдээллээ.

 

Судалгааны баг нь эрүүл мэндийн яамны тусламжтайгаар "Био-амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгах багийн төслөөр гахай болон үхрийн зүрхний гадна хальсыг ашиглан зүрхний хиймэл хавхлагыг үүсгэсэн болно.

 

Мөн цээжний хөндийг нээх аргын оронд арьсанд багахан зүслэг хийн хавхлага шилжүүлэн суулгах стентийг ч мөн хамт нээсэн болно.

 

Амьтаны туршилт хийсний дараа 2016 оноос эхлэн клиникийн 10 өвчтөнд хавхлага шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийн 6 сарын турш хянан үр дүн, ач холбогдол болон аюулгүй байдлыг баталлаа.

 

Ялангуяа амьтнаас эрхтэн солиулах хагалгааны хувьд хамгийн том асуудал нь дархлаа эсэргүүцэх байдал ба бараг "0"-той ойролцоо дархлаа дарангуйлах эм шаардлагагүй юм.

 

Энэ судалгааны ажил нь өнгөрсөн 6 сард Америкын зүрхний сэтгүүлд "Цусны эргэлт, Зүрх судасны үйл ажиллагааг нээх хагалгаа " Circulation, Cardiovasc intervention) хэмээн нийтлэгдэн олныг шуугиулсан болно.

Одоогоор Япон, Тайвань, Хонконг зэрэг азийн улсуудаас гадна Европд ч мөн хэрэглэгдэх талаар яригдаж байна.

 

Европд зөвшөөрөл авахын тулд судалгааны баг нь ирэх сард Европын 6 орон 11 хүүхдийн зүрхний төвтэй уулзалт хийхээр төлөвлөсөн ба ирэх жилийн эхнээс клиникийн шалгалтыг эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.


external_image

Зүрхний цусны эргэлтийг зохицуулдаг 4 хавхлага байдаг. Хамгийн элбэг тохиолдох хавхлаганы асуудал бол артерын гол судасны хавхлагын эмгэг юм.

 

Гэвч артерын гол судасны хавхлага нь нэгэнт Америк зэргээс үйлдвэрлэсэн Тави(TAVI) хэмээн нэрлэгдэх стент- хиймэл зүрхний хавхлага нь илүү өргөн хэрэглэгддэг байна.

 

Энэ удаа Сөүлийн үндэсний их сургуулийн судалгааны багийн нээлт хийсэн стент болон уушгины хиймэл хавхлага нь дэлхийд анхдагчаар нэвтэрсэн бүтээгдэхүүн болж байгаа бөгөөд энэ нь Солонгос, Америк, Хятад орнуудад нэлээд өрсөлдөөнтэй судлагдаж байгаа болно.

 

Одоогоор гадаадад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь хэрэглэхэд 30 - 40 сая вон орчим байдаг. Үүнээс гадна хамгийн том асуудал нь 10 жил тутам хавхлагыг солих хэрэгтэй болдог ба эхний хагалгааг хийхэд цээжний хөндийг нээх хагалгаа шаардлагатай болдог талтай.

 

Гэвч энэхүү Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачдын нээсэн стент- уушгины артерын хиймэл хавхлага нь эхнээсээ эхлээд цээжний хөндийг нээхгүйгээр венийн судсаар дамжуулан мэс ажилбар хийгдэх боломжтой юм.

 

Мөн стент нь уян хатан учир уушгины артерын судасны хэмжээнд тааруулан хийх боломжтой гэдгээрээ сайн талтай юм.

 

Цаашдаа өвчтөнд хагалгааны айдас болон эдийн засгийн ч мөн ачааг хөнгөвчлөх боломжтой хэмээн бодож байна.

 

Мэдээж гадаад орон руу экспортлох хаалт ч мөн нээгдэх байх гэж найдаж байна.

external_image

 Ким Ги Бом эмч нь "Одоо дотоодын олон эмнэлгээс нэмэлтээр клиникийн шалгалт хийгдэж байгаа болно. Ирэх оны эхнээс Европд зөвшөөрлийн клиникийн судалгааг хийж Европын зөвшөөрөл авбал өвчтөний амьдралын чадамж болон Солонгосын эрүүл мэндийн хөгжил дэвшил нь дэлхийд тодорхой хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна" хэмээн өгүүлэв.

Full Menu

전체 검색

전체 검색