Skip To Content

Мэдээ

Элэгний А вирусын үрэвсэлийн гаралтай элэгний дутагдалтай өвчтөний цаашдын явцыг хурдан тодорхой тогтоох нь

Hit : 1,931 Date : 2018-10-18

external_image

-Сөүлийн Их Сургуулийн Анагаахын сургуулийн судалгааны баг, үхэл/элэг шилжүүлэн суулгах шаардлагагыг эрт үеийн илрүүлэлт хийж цаашдын загварчилгааг нээх

-Дотоодын залуу үеийн давхаргаас элэгний А вирусын үрэвсэл байнга нэмэгдэх хандлага

Элэгний А вирусын үрэвсэлийн улмаас хурц элэгний дутагдал үүссэн өвчтөнөөс элэг шилжүүлэн суулгах эсвэл үхлийн аюулыг нь эрт үед нь илрүүлж чадах цаашдын явцын загварчилгааг нээж илрүүлжээ.

 

СИС-ийн Анагаахын сургуулийн эмч Ким Юн Жүн, Жу Ин Жү, Жежүгийн Халла эмнэлгийн эмч Ким Жин Дун бүрэлдэхүүнтэй судалгааны баг ба гадаадын бусад олон байгууллагын судлаачид нь 2007-2013 оны дотоодын элэгний А вирусын үрэвсэлийн хурц элэгний дутагдалтай 294 өвчтөнийг сонгож оролцуулан эхэн үе дэх цаашдын явцад нөлөөлөх хүчин зүйлсийг шалгаж элэг шилжүүлэн суулгах болон үхлийн аюулыг нь тогтоож таамаглах загварыг санаачилсан.Үүний дараа Англи, Энэтхэг,Японы 56 өвчтөнийг судалж үүнийг шинжилсэн байна.

Элэгний А вирусын үрэвсэл нь ерөнхийдөө эмчлэгдэх боломжтой боловч ховор тохиолдолд элэгний гаралтай тархины шинж буюу /элэгний ком/д хүргэдэг хурц элэгний дутагдалд хурдан ордог өвчин юм.Энэ тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхгүй бол өвчтөний тал нь үхэлд хүрдэг байна.Үүнээс үүдээд эхэн үедээ элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнийг ялган тогтоох болон эмчилгээний төлөвлөгөө маш чухал байдаг.

 

Солонгос улс нь 2000оны дунд үеэс хойш өсөж жилийн дунджаар яг 4000 хүн элэгний А вирусын үрэвсэлтэй өвчтөн тохиолджээ. Америкт судалгаагаар жилийн дунджаар 70-80хүн элэгний А вирусын үрэвсэлээр нас барж олон нийтийн эрүүлийн хамгаалахын яаралтай байдал зарлаж байсан ба европд байнгын өсч байгаа судалгаа гарсан байна.

Тэр тусмаа, сүүлийн үед их дэлгэрээд байгаа элэгний А вирусын хуучин уугуул вирус гэхээсээ илүү гаднаас түрж орж ирсэн шинэ вирусын улмаас их үүсч байна. Үүнийг дагаж дархлаа байхгүй хүмүүс ихсэж байгаа тул зохицуулалт хэрэгтэй байна.


Full Menu

전체 검색

전체 검색