Skip To Content

Мэдээ

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн урологийн тасаг 1000 гаруй робот мэс заслыг амжилттай хийн гүйцэтгэлээ

Hit : 1,584 Date : 2018-10-12

external_image

Сөүлийн үндэсний их сургуулийн урологийн робот хагалгааны тасгийн эрхлэгч Куак Чёл эмч нь 1000 гаруй робот мэс заслын тохиолдлыг амжилттай хийн гүйцэтгэсэн байна.

 

Робот хагалгаа нь хагалгааны хэсгийг 10 дахин томсгосон 3D зураглалыг харан хагалгаа хариуцсан эмчийн гарны хөдөлгөөнийг Роботын гарт дамжуулан цахим аргаар хийгддэг хагалгааны арга юм. Дээрх хагалгааны арга нь хагалгааны талбайг тодруулан томосгон харах, гарны нарийн хөдөлгөөн, чичиргээг багасгах зэрэг олон давуу талтай юм. Мөн хүний биед 3-5 хэсэгт хатгалт хийн хийгддэг тул хагалгааны үед өвдөлт болон цус алдах магадлал ч мөн бага юм.

 

Хүний нүдээр харах, гар хүрэх боломжгүй биеийн хэсэг байрлах урологийн тасгийн хавдрын үед робот хагалгаа нь ойролцоох эрхтэн, мэдрэл, судасжилт зэргийн гэмтлийг багасгахаас гадна эрхтэний үйл ажиллагааг хадгалах зэрэгт үр дүнтэй сайн талуудтай нь нотлогдсон болно.

 

Эмч нь жил бүр 100 -200 гаруй робот хагалгааг удирдан хийж байгаа ба тэр дундаа робот хагалгааны сайн талууд сайн танигдсан түрүү булчирхайн хавдраас гадна бөөрний хэсэгчилсэн хагалгаа, тэвшинцэрийн хавдар зэрэгт мөн ашигтайгаар робот хагалгааг ашиглаж байгаа.

 

Мөн бага хэмжээтэй түрүү булчирхайн хавдрын хагалгааны тохиолдолд нээлттэй хагалгааг бодвол бэлэг эрхтэний үйл ажиллагааны эдгэрэлтэнд сайнаар нөлөөлдөг талаарх робот хагалгааны салбарт эрдэм шинжилгээний олон ажлууд нийтлэгдэж байгаа.

 

Куак Чёл эмч нь "Робот хагалгаа нь өвчтөний амьдралын чанар болон амь насыг уртасгахад өндөр нөлөө үзүүлж байгаа шинэ хагалгааны арга юм"

Тиймээс дээрх хагалгааны талаар илүү эрчимтэйгээр шинэлэг ололт амжилт болон судалгааны ажилд анхаарлаа хандуулан ажиллах болно хэмээн өгүүллээ.


Full Menu

전체 검색

전체 검색