Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч Lixiana эмийн үр дүнгийн талаарх бодит судалгааны ажлыг дэлхийд анх удаа нийтлүүллээ

Hit : 1,799 Date : 2018-09-28


Солонгосын үндэсний сөүлийн их сургуулийн зүрхний тасгийн эмч нар өнгөрсөн 8 сарын 21 ны өдөр Америкийн зүрхний академийн сэтгүүлд цус бүлэгнэлтийн (NOAC) эсрэг уудаг эм болох Lixiana-гийн эмчилгээний үр дүнгийн талаарх эрдмийн ажлыг дэлхийд анхдагчаар нийтлүүллээ.

Дээрх судалгааны ажил нь Daiichi Sankyo үүсгэсэн NOAC болох Lixiana (edoxaban)д гол тулгуурласан бөгөөд бодитоор клиникт эмчлүүлж байгаа өвчтөний мэдээлэл дээр үндэслэсэн байна.

Дээрх судалгаа нь витамин К-н эсрэг уудаг цус бүлэгнэлтийн эсрэг эмийн аюулгүй байдал, эмчилгээний ач холбогдолтой байдал зэргийг бодитоор судалгаа хийсэн дэлхийн анхдагч судалгааны ажил юм.

NOAC-н талаар Ази тивээс RWD ((Real world data)-д үндэслэн хийсэн судалгааны ажил нь энэ удаагийх анхдагч юм.

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Чуе И Гин эмч болон Ли Со Ён эмчийн удирдсан судалгааны баг нь хавхлагийн бус гаралтай зүрхний тосгуурийн фибрилацтай өвчтөнд Варпаринаас илүү Lixiana нь илүү аюулгүй, эмчилгээний үр дүн өндөртэйг батласан болно.


Full Menu

전체 검색

전체 검색