Skip To Content

Мэдээ

СИСЭ нь Үндэсний брэнд өрсөлдөх чадварын индекс (NBCI)-ээр 1-р байр эзэллээ

Hit : 1,279 Date : 2018-08-29

Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг (эмнэлэгийн дарга Со Чан Сог) нь 8/27ны өдөр Солонгосын үйлдвэржилтийн бүтээмжийн төвөөс гаргасан 2018 оны Үндэсний брэнд өрсөлдөх чадварын индекс (NBCI, National Brand Competitiveness Index)-ээр нэгдсэн 3р шатлалын эмнэлэгүүдийн салбар дундаас 1-р байрыг эзэлсэн байна.
Үндэсний брэнд өрсөлдөх чадварын индекс гэдэг нь Солонгосын үйлдвэржилтийн бүтээмжийн төвөөс байгууллагын хүлээн зөвшөөрөгдөх байдал, дүр төрх, үнэнч байдлыг судалж индексжүүлэх бөгөөд жил бүрийн эхний хагас жилд аж үйлдвэрийн салбар болон хоёр дахь хагас жилд үйлчилгээний салбарын талаархи  судалгааг хийж мэдээллэдэг байна.
Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн 2010 оноос 2013 он хүртэл 4-н жил дараалан 1р байрыг эзэлж байсанаа бататган 2016 оноос 3 жил дараалан 1 байрыг эзэлсэн байна
Түүнчлэн Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг нь өнгөрсөн 3р сард Солонгосын Менежментийн холбооны зөвлөгөөнөөр тодорсон 2018 оны  20  дах Солонгосын аж үйлдвэрийн бранд повер (K-BPI) судалгаагаар 18н жил дараалан 1-р байрыг эзэлсэн арвин туршлагатай эмнэлэг юм.


Full Menu

전체 검색

전체 검색