Skip To Content

Мэдээ

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төв “Гүрэн Монгол ” наадмын үйл ажиллагаанд оролцлоо

Hit : 1,348 Date : 2018-08-14

Бүгд найрамдах Солонгос улсад оршин сууж байгаа Монголчуудын хүрээнд өнгөрсөн 7 сарын 15нд Кванмён дүүргийн спорт цогцолборт хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан "Гүрэн Монгол" наадамд Сөүлийн их сургуулийн эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн баг хамт олон оролцлоо.

external_image

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн олон улсын эмчилгээний төв нь наадамлахаар ирсэн бяцхан хүүхдүүдийн дунд сэхээн амьдруулах анхан шатны тусламж үзүүлэх сургалтаас гадна цусан дахь сахар, даралт , пульс хэмжиж, асарт зочилон ирсэн наадамчидын дунд үндэсний хөгжөөнт тоглоом наадгай зохион цагийг хөгжилтэйгөөр өнгөрөөлөө.

 

Наадмын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж Сөүлийн их сургуулийн асарт зочилсон иргэн "Монгол орны соёлыг хүндэтгэн нөхөрсөг дотно харьцааг үүсгэн баяр дээр баяр нэмсэн Сөүлийн их сургуулийн эмнэлгийн баг хамт олонд баярлаж байна" хэмээн өгүүллээ.

Мөн сэхээн амьдруулах анхан шатны сургалтанд хамрагдсан хүүхдийн асран хамгаалагч хэлэхдээ:

"Хүү минь Солонгос хэл сайн мэдэхгүй учир сургууль дээрээ сэхээн амьдруулах анхан шатны сургалтанд хамрагдсан ч бүрэн ойлгож чаддаггүй байсан. Харин энэ удаа эх хэлээрээ сонсон бүрэн ойлгож авсанд баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Мөн Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь Монголоос зорин ирж үйлчлүүлж байгаа  үйлчлүүлэгч нартаа Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний давуу талыг таниулахын тулд олон талаар хичээн ажиллаж байна.

 

Хүүхдийн уушги харшлын тасгийн нарийн мэргэжлийн Со Дун Ин эмч нь өнгөрсөн 3 сард Монголын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд зочилон эмч нартай туршлага солилцон, эрүүл мэндийн нэвтрүүлэгт уригдаж орсноос гадна мэргэжил нэгт Монгол эмчийг Сөүлийн их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дадлагажихад хувь нэмэр оруулсан юм.

Мөн өнгөрсөн 6 сард дотоод шүүрлийн тасгийн Ким Ин Ги эмч болон хүүхдийн мэдрэлийн тасгийн нарийн мэргэжлийн Ким Сү Ёнг эмч нар Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "2018 Medical Korea in Mongolia " үйл ажиллагаанд амжилттай оролцон эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна Солонгосын тэргүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл түгээн ирсэн болно.


Full Menu

전체 검색

전체 검색