Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (SNUH) MAKO робот ашиглан хиймэл ташааны үеийг дахин солих мэс заслыг БНСУ-д анх удаа амжилттай хийлээ
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь
MAKO робот ашиглан хиймэл ташааны үеийг дахин солих мэс заслыг БНСУ-д анх удаа хийлээРоботын өндөр нарийвчлалтай мэс заслын технологийн тусламжтай хүнд төвөгтэй, дахин үе солих мэс заслын нарийвчлалыг сайжруулахаас гадна эдгэрэлтийг ч
түргэсгэлээ.Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (захирал Бэк Нам Жон) өнгөрсөн 3-р сард MAKO робот мэс заслын системийг ашиглан БНСУ-д анх удаа хиймэл ташааны үеийг дахин солих мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд, өнөөдрийн байдлаар нийт 4 хагалгааг амжилттай гүйцэтгээд байгаагаа мэдээллээ.
Хиймэл ташааны үеийг бүхэлд нь солих мэс засал нь гуяны толгойн үхжил, ташааны үений элэгдэлт үрэвсэл ташааны ясны хугарал зэрэг өвчнийг эмчлэх арга бөгөөд, эмчилгээ шаардлагатай үеийг хиймэл суулгацаар сольж өвдөлтийг бууруулан, үйл ажиллагааг сэргээдэг мэс засал юм.
Ихэнх өвчтөн мэс заслын дараа хэвийн амьдралдаа эргэн ордог боловч зарим тохиолдолд хиймэл үений элэгдэл, сулрал, давтан мултрал, ясны шимэгдэл зэрэг шалтгаанаар дахин үе солих мэс засал (дахин мэс засал) шаардлагатай болдог.
Ясны шимэгдэл гэдэг нь хиймэл үе болон ясны хооронд үүссэн элэгдлийн жижиг хэсгүүдээс шалтгаалсан дархлаа болон биологийн урвалын улмаас эргэн тойрны яс аажмаар уусч, шимэгдэх үзэгдэл.

Ялангуяа ацетабулумын дахин үе солих мэс засал нь ясны дутагдал болон өөрчлөгдсөн анатомийн бүтцийн улмаас хэвийн анатомийн бүтэц алдагдсан байдаг тул мэс заслын нарийн төлөвлөлт болон хиймэл үеийг бат бөх, тогтвортой бэхлэх нь маш чухал байдаг өндөр төвөгтэй мэс засал юм.*Ацетабулум нь гуяны ясны толгойг бүрхэн байрладаг аарцаг ясны хонхор хэлбэрийн бүтэц.
Одоогийн байдлаар MAKO робот мэс заслын систем нь голчлон өвдөг болон ташааны хиймэл үе солих мэс засалд ашиглагдаж байгаа бөгөөд, дахин үе солих мэс засалд хэрэглэсэн тохиолдол өмнө нь байгаагүй.
Үе мөч гэмтэл согог судлалын тасгийн баг MAKO робот системийг ашиглан КТ-д суурилсан өвчтөнд тохирсон 3 хэмжээст мэс заслын төлөвлөгөө боловсруулж, ацетабуляр аягыг (хиймэл үений хонхор хэсэг) яг зөв байрлал, өнцгөөр суулгаснаар өнөөдрийг хүртэл 4 хагалгааг амжилттай хийжээ. Үүний үр дүнд үений тогтвортой байдал сайжирч, мултрах эрсдэл буурсан бөгөөд мэс засал хийлгэсэн өвчтөнүүд тогтвортой эдгэрч байна.
Үе мөч гэмтэл согог судлалын
профессор Ким Хон Сок хэлэхдээ: “Хиймэл ташааны үеийг дахин солих мэс засал нь өмнөх хагалгааны улмаас өөрчлөгдсөн анатомийн бүтэц болон ясны дутуу хэсгийг зэрэг харгалзан үзэх шаардлагатай, хамгийн төвөгтэй мэс заслын нэг юм.”Мөн тэрээр “MAKO робот системийн ачаар мэс заслын өмнөх төлөвлөгөөг бодит мэс засал дээр маш нарийн хэрэгжүүлж, ацетабуляр аяганы байрлал болон үений төвийг өндөр нарийвчлалтайгаар сэргээн тогтоож чадсан.”гэж онцоллоо.
MAKO робот мэс заслын тусламжтайгаар мэс заслын өмнө боловсруулсан төлөвлөгөөг бодит мэс засал дээр өндөр нарийвчлалтай хэрэгжүүлж, ацетабуляр аяганы байрлал болон үений төвийг маш нарийн сэргээн тогтоож чадсан." гэжээ.
Мөн үе мөч гэмтэл согог судлалын
профессор Ю Жон Жүн хэлэхдээ:"Энэ нь БНСУ-д анх удаа хэрэгжсэн тохиолдол бөгөөд үүгээр робот мэс заслын технологи нь хүндрэлтэй дахин үе солих мэс заслын салбарт ч үр дүнтэй болохыг баталлаа. Цаашид өвчтөнүүдэд илүү нарийвчлалтай, илүү аюулгүй эмчилгээ үзүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно." гэж хэлэв.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн үе мөч гэмтэл согог судлалын профессорууд Ю Жон Жүн, Ким Хон Сок.