Skip To Content

NEWS

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Nature Index-ийн ‘2026 оны хорт хавдрын судалгаагаар дотооддоо тэргүүлэгч эмнэлгийн байгууллагаар тодорлоо

Hit : 105 Date : 2026-05-20

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Nature Index-ийн ‘2026 оны хорт хавдрын судалгаагаар тэргүүлэгч эмнэлгийн байгууллага’ ангилалд Солонгост1-р байрт шалгарлаа.

Хорт хавдрын судалгаанд оруулсан хувь нэмэр 35.73, судалгаа шинжилгээний ажил 231 нийтлүүлэн дэлхийн судалгаагаар өрсөлдөх чадвараа баталлаа.

AI платформ, дэлхийн түвшний клиник дэд бүтэц, шинэ үеийн эсийн эмчилгээний технологи хосолсон шинэлэг экосистемийн үр дүнг харуулж байна.


external_image


Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг (эмнэлгийн захирал Ким Ён Тэ) нь өнгөрсөн сарын 15-нд зарлагдсан “Nature Index 2026 Cancer: Leading 200 healthcare institutions” үнэлгээнд Солонгост 1-р байр (дэлхийд 67-р байр) эзэлсэн гэж мэдэгдлээ.


“Nature Index” олон нийтийн үнэлгээнд суурилан сонгогдсон өндөр түвшний байгалийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын гол эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллүүдийг байгууллага бүрийн судалгааны мэдээлэлийг судлан шинжилдэг дэлхийн судалгааны өрсөлдөх чадварын гол үзүүлэлт юм. 

Үнэлгээ нь өгүүллийн тоо (Count) болон зохиогч бүрийн эзлэх хувийг нарийвчлан тусгасан оролц (Share)-оог ашиглан тооцдог бөгөөд үүгээр дамжуулан өндөр чанартай судалгааны үр дүн болон хамтын ажиллагааны түвшинг цогцоор нь харуулдаг.

Энэ удаагийн үнэлгээнд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 2021 оноос 2025 он хүртэлх хорт хавдрын судалгааны салбарын хувь нэмэр 35.73, холбогдох өгүүллийн тоо 231, нийт судалгаанд эзлэх хувь 31.3%-ийг бүртгэгдэн, дотооддоо тэргүүлэгч байр сууринд хүрсэн амжилтыг харууллаа.

Ийм дэлхийн хэмжээний амжилтын цаана хиймэл оюун ухаан (AI), дэлхийн түвшний клиник туршилтын чадавх, шинэ үеийн эсийн эмчилгээний технологи хосолсон шинэлэг судалгааны экосистем бүрэлдэн тогтсон байна.

Юуны өмнө Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь клиникийн ажлын урсгалыг зохицуулах агент платформ болох “SNUH.AI” болон Солонгосын эмнэлгийн орчинд тохирсон том хэлний загвар “KMed.AI”-г амжилттай хэрэгжүүлж ирсэн. Мөн хувь хүнд тохирсон хорт хавдрын эмчилгээнд зориулсан клиникийн дэмжих систем болох “SNUH POLARIS”-ийг ажиллуулж, өгөгдөлд суурилсан анагаах ухааныг манлайлан хөгжүүлж байна.


Хорт хавдрын эсрэг эм нээн гаргах хамгийн төвөгтэй үе шатуудын нэг гэж тооцогддог эхний шатны /1-р фазын/ клиник туршилтыг хэрэгжүүлэх чадавх нь мөн гол өрсөлдөх давуу тал юм.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь 2015 оноос 2020 он хүртэл дэлхийн томоохон эмнэлгүүдийн эхний 5-д багтах нийт 945 хорт хавдрын эмийн клиник туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн. 


Олон арван жилийн турш хуримтлуулсан нөөц, туршлагатай дэлхийн дээд түвшний клиник дэд бүтэц нь сүүлийн 5 жилийн гайхалтай хавдрын судалгааны үр дүнг бий болгох бат бөх суурь болсон юм.

Цаашлаад Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь уламжлалт /хуучин/ эмчилгээний аргын хязгаарыг даван туулах дараагийн шинэ үеийн эсэд суурилсан эмчилгээний аргыг идэвхтэйгээр тэргүүлэн хөгжүүлж байна. 


Ялангуяа химерик антиген рецептор Т эс (CAR-T)-ийн судалгаагаар дамжуулан эдгэрэхэд хэцүү цусны хавдрыг даван туулахад тэргүүн эгнээнд явж байгаа бөгөөд, сайн үйлдвэрлэлийн практик (GMP)-ийн байгууламжид тулгуурлан дотоодын эмнэлгүүд дундаас цорын ганц өөрсдөө CAR-T үйлдвэрлэж, дамжуулах судалгааг бүрэн дэмжиж байна.

Эмнэлгийн захирал Ким Ён Тэ хэлэхдээ:“Энэ удаагийн амжилт нь эмч нарын ажил хаялт зэрэг хүнд нөхцөл байдал дунд ч шилдэг эмч, судлаачид тасралтгүй тууштай хийж бүтээсэн үнэт үр дүн юм” хэмээгээд,“Эмнэлгийн тусламж хэвийн болсон энэ үед өвчтөнүүд тайван сэтгэл амар дэлхийн хамгийн өндөр түвшний хавдрын эмчилгээ авах боломжтой байхын төлөө бүх хүчээ дайчлахын зэрэгцээ, цаашид ч Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг дэлхийн хавдрын эмчилгээний шинэ парадигмыг тууштайгаар тэргүүлэн авч явах болно” гэж мэдэгдэв. 


전체 메뉴

전체 검색

전체 검색