• About SNUHhome Home > About SNUH > Mongolian
    • About SNUH About IHC  
        Хамгийн сайн найдвартай эмчилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн БНСУ-ын төлөөлөх эмнэлэг

      Өнгөрсөн зуунд Сөүл Их сургуулийн эмнэлэг эмчлүүлэгч
      нарынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалж,
      БНСУ-ын Анагаах ухааны хөгжилд тэргүүлсээр ирсэн.
      1885 онд БНСУ-ын хамгийн анхны орчин үеийн Европ
      улсын эмнэлэг болох Жэжунвон болон Дэхан клиник,
      мөн Улсын Сөүл Их сургуулийн
      Анагаахын коллежийн харъяа эмнэлэг болж, 1978 онд тухайн
      үеийн Дорнын хамгийн том хэмжээний тусгай хуулийн этгээд болох
      Сөүл Их сургуулийн эмнэлэг болон үйл ажиллагаагаа явуулсаар
      өнөөдрийг хүргэжээ.

      Одоогийн байдлаар Сөүл Их сургуулийн эмнэлэг нь Төв эмнэлэг
      болон Хүүхдийн эмнэлэг, Бүндан дахь Сөүл Их сургуулийн
      эмнэлэг, Сөүл хотын Бурамэ эмнэлэг, Health care system
      Gangnam center гэсэн эмнэлгүүдтэй.
      Сөүл Их сургуулийн Төв эмнэлэг 400 профессор,
      1100 гаруй эмч, 1300 сувилагч гээд нийт 4000 гаруй
      ажилтан ажилладаг.

      2006 онд Төв эмнэлэгт хорт хавдартай
      өвчтний мэс засал хийлгэсэн байдал: ходоод 881
      өвчтөн, уушиг 323 өвчтөн, элэг 193 өвчтөн,
      бүдүүн гэдэс 645 өвчтөн, хөхний хорт хавдар 924 өвчтөн.

       
        21-р зуунд дэлхийд эмнэлгийн үйлчилгээгээр тэргүүлж буй тэргүүлэх дижитал технологит эмнэлэг

      Сөүл Их сургуулийн эмнэлэг 2004 онд цусны даралт, судасны цохилт, биеийн халуун, өвчтний өвчний байдал, мэс засал болон эмчилгээний явц зэрэг олон төрлийн эмчлүүлэгийн тэмдэглэгээг дижитал мэдээллээр хянаж, хайж болох тэргүүлэх эмчилгээний компьютер систем болох цахим анагаахын тэмдэглэгээ (EMR, Electronic Medical Record)-ний системийг хэрэгжүүлж, том эмнэлэг төдийгүй, дэлхийд ховор full digital hospital-ынхаа хувьд тэргүүлэх эмчилгээний орчинг бүрдүүлж байгаа билээ.

      Ийнхүү тэргүүлэх эмчилгээний орчин төдийгүй, тархины үйл ажиллагааг зөв тогтоож, тархины мэс заслыг нэг шат ахиулсан MEG, хурдан, оновчтой гол цөмийг нь олох тэргүүлэх дүрс бичлэгээр оношлох төхөөрөмж болох PET-CT, өвдөхгүй тархины мэс засал хийлгэх боломжтой Gamma-knife зэрэг гаргууд эмчилгээний аргыг тулгуур болгож буй тэргүүлэх эмчилгээний тоног төхөөрөмжтэй.

      High Tech Picture
       
      icon-dot   Амь биеийн ирээдүйг нээдэг судалгаа төвтэй эмнэлэг
       
      science picture  

      Сөүл Их сургуулийн эмнэлгийн голлох боловсон хүчин нь их сургуулийн эмнэлгийн чадварын цөм болох эрдэм шинжилгээний бүтээлээр дамжуулан клиник аргаар үзэж судалгаа хийх чадвараар баталгааждаг.

      Жил бүр Сөүл Их сургуулийн эмнэлгийн профессорууд SCI(Science Citation Index) зэрэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 1000 гаруй бүтээлүүд нь тавигддаг. Солонгос дахь цорын ганц эмчилгээний байгууллагынхаа хувьд илт дээгүүр байр суурьтай байгаа бөгөөд дэлхийн шилдэг эмчилгээний байгууллагуудаас дутахааргүй үнэлэгдэж байгаа.

       
      >> Шилдэг эмнэлгийн ажилтнуудын эрдэм шинжилгээний гол ажлууд
       
      [1963] онд Хиймэл зүрх, уушигны төхөөрөмжийг ашигласан Open heart surgery –ийг
      Солонгост анх удаа амжилттай хийсэн
      icon simbol [1979] онд Элэгний B вирус тээгчид зориулсан вакциныг дэлхийд анх удаа нээн гаргасан.
      icon simbol [1985] онд Test-tube baby –ийг Солонгост анх удаа амжилттай төрүүлсэн.
      icon simbol [1988] онд Хиймэл зүрхийг Солонгост анх удаа нээн гаргаж, Америк патент авсан.
      icon simbol [1988] онд Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгост анх удаа амжилттай хийсэн.
      icon simbol [1996] онд Элэгний хорт хадварыг илрүүлэх шинэ аргыг
      дэлхийд анх удаа нээн гаргасан.
      icon simbol [1997] онд Хиймэл нүдний эвэрлэг бүрхүүл суулгах
      мэс заслыг Солонгост анх удаа амжилттай хийсэн.
      icon simbol [1999] онд Тархины саажилтын учир шалтгааныг дэлхийд
      анх удаа тогтоосон.
      icon simbol [2000] онд Анагаахад бэрх Рюматис үе мөчний үрэвслийг шинээр эмчлэх аргыг дэлхийд анх удаа нээн гаргасан.
      icon simbol [2007] оны байдлаар Ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсэн байдал дэлхийд анх удаа 20000 давсан.
       
      >> Итгэмжлэгдсэн эмнэлгийн үнэлгээ
       
         
      icon онд Эрүүл мэнд, нийгэм халамжийн яамнаас явуулсан эмчилгээний байгууллагын дундах үнэлгээгээр 1-рт орсон.
      icon онд Түргэн тусламжийн төв, Эрүүл мэнд, нийгэм халамжийн яамны харъяа Бүс нутгийн түргэн тусламжийн төвийн тэргүүн дээд зэрэглэлтэй.
      icon онд Korea Brand Power Index (KBPI), 7 дахь удаагаа тэргүүлсэн.
      icon онд Korea Productivity Center-ийн Улсын брэндийн өрсөлдөх чадварын үзүүлэлт (NBCI), 1-рт орсон.
         
       
      >> Статистик (2006 оны байдлаар)
       

      Ангилал

      Нийт

      Төв эмнэлэг

      Хүүхдийн эмнэлэг
      Бүндан дахь Сөүл Их сургуулийн эмнэлэг

      Сөүл хотын Бурамэ эмнэлэг

      Health care system Gangnam

      Орны тоо

      3,086
      1,358
      258
      909
      561
      Жилд үзүүлэгчдийн тоо 34,345
      Жилд гадуур эмчлүүлэгчдийн тоо
      3,129,021
      1,459,711
      241,035
      897,874
      530,401

      Жилд хэвтээд эмчлүүлэгчдийн тоо

      1,034,106
      461,238
      85,221
      307,666
      179,981

      Жилд хийсэн мэс заслын тоо

      72,279
      35,468
      6,251
      21,564
      8,996
       
       
       
  • Real time, translate this page(text) into selected language
  • 101 DAEHAK-RO JONGNO-GU, SEOUL 110-744, KOREA
    International Healthcare Center 82-2-2072-2890 / Mobile Tel. 82-10-8831-2890
    Copyright 2010 SEOUL NATIONAL UNIVERSITY HOSPITAL. All Rights Reserved