• Health Informationhome Home > ABOUT I.H.C. > Health Information
    • News View
      Title Хавангаас урьдчилан сэргийлэх: бидний өдөр тутам хийж чадах зүйлүүд
      Attach File * No file

      Тэсгим хүйтэн өвөл бол бид бүгдийн дайсан. Агаарын хасах температурын улмаас бид бүхэн хэт их хэмжээний илчлэг ихтэй натриар баялаг хүнс хэрэглэхээс өөр аргагүй болдог. Харамсалтай нь агаарын хасах температурын хор уршиг нь үүнээс чи их юм. Хөдөлгөөн дасгал дутагдсны улмаас их хэмжээгээр хэрэглэсэн натри ихтэй хоол хүнс биенд аажмаар хуримтлан тунаж үлддэг. Энэ нь биеийн цусны эргэлт муудаж, шингэний тэнцвэржилт алдагдахад хүргэж улмаар хаван хөөнгийг үүсгэнэ.   

      Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг  Peripheral  хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг  хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг. Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдснаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмсснөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд   нөлөөлнө.

      Өнөө үед залуу харагдахыг оролдон өөрсдийн насыг үл хайхардаг эрэгтэйчүүд болон эмэгтэчүүдийн тоо өссөөр байна. Бариу өмд, трико, ретуз, хөл дулаацуулагч зэрэг зүйлүүд хүйс үл харгалзан загварын нэртэй чиг хандлага болж байна. Гэвч эдгээр нь цусны хэвийн эргэлтийг багасгах болон саад болох хортой нөлөөтэй гэдгийг мэдэх үү? Peripheral хаван нь таталцлын хүчний нөлөөгөөр гол төлөв хөл болон хөлний уланд илэрдэг. Гэвч биеийн бусад хэсгүүд ч хөөж болно, улмаар өвдөх, улайх, халах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Иймээс бариу хувцаснаас зайлсхийж сул, биенд эвтэй, тайлахад амар хувцас өмсөхийг хичээгээрэй.     

      Эмнэлэгийн хувьд хавангийн хоёр төрөл байдаг. Хөөсөн хэсэг дээр цөөн хэдэн секундын турш дарахад хонхорхой үүсэж хэсэг хугацаагаар арилахгүй байвал энэ нь “хонхойдог хаван” юм. Энэ төрлийн хаван нь зүрхний өвчин эсвэл бөөрний архаг өвчний улмаас биеийн зөөлөн эдэд их хэмжээгээр шингэн хуримталсны үр дагавар юм. “Хонхойдоггүй хаван” гол төлөв хөл ба хөлний арьсанд илрэх ба  арьсан дээр дарах үед хонхорхой үүсэхгүй. “Хонхойдоггүй хаван” нь лимфедема мэтийн лимфийн системийн алдагдлаас үүсдэг  лимфийн эргэлт болон гипотиреоз /бамбай булчирхайн өвчин/-ийн үед илэрдэг. “Хонхойдоггүй хаван”-г эмчлэхэд илүү хэцүү байдаг.

      Зарим тохиолдолд  хаван бол илүү ноцтой далд өвчний  шинж  тэмдэг байж  болдог.  Бөөр нь шээсэн дэхь  илүүдэл давсны хэмжээг өөрчлөн биен дэхь натрийн хэмжээг  хянах чадвартай ба хэвийн тэнцвэржилтэд шаардагдах давсыг хадгалах эсвэл багасгах эсэхийг зохицуулдаг үүрэгтэй юм.  Гэвч бөөрний өвчтэй хүмүүсийн бөөр нь тэдний биен дэхь илүүдэл шингэн болон натрийг багасгах чадваргүй байдаг. Энэ илүүдэл шингэн болон натри нь цусны судсанд даралт өгч улмаар хаванг үүсгэдэг. Үүнээс гадна бөөрний цусны судас нь гэмтсэн хүмүүс цусан дахь илүүдэл усыг шүүж чадахаа больдог ба энэ нь бөөрний синдромийн шалтгаан болдог.  Үүний  үр дүнд цусан дахь уургийн хэмжээ багасаж  улмаар  илүүдэл шингэн хуримтлагдаж хаван үүсдэг.

      Бидний амьдралын зарим өдрүүд маш хурдан өнгөрдгийг бид бүгд мэднэ. Бид бүгд ажил, сургууль, хүүхдүүд, төсөл, хурал цуглаан, спорт г.м. янз бүрийн зүйлээс болж  байнга гүйх болдог. Ихэнхи тохиолдолд бидэнд чанартай тэжээллэг хоол олж идэх боломж бага байдаг Харамсалтай нь иийнхүү завгүй амьдралын хэв маягт түргэн хоолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Түргэн хоол нь натри, нөөшлүүр  бодис болон бусад янз бүрийн нэмэлт бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь жин нэмэхэд хүргээд төдийгүй эдгээрээс үүссэн илүүдэл  ус нь ч  биенд адил хортой юм. Иймээс эрүүл хоолны дэглэм сахиж их хэмжээний натри агуулсан хагас боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь  хаванг багасгахад тус дэм болж чадах юм.

      Уншигчиддаа эцэст нь сануулж хэлэхэд дасгал сайн хийснээр хөлөнд хуримтлагдсан илүүдэл усыг зүрх рүү тууж болох ба энэ нь хаванг эмчилж түүнээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм. Хөлөө өргөх, сунгах г.м. ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулан хаванг бууруулж чадна.

      Үүнээс гадна зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахын тулд дасгал хийснээр калорийг багасгаж, жин хасахад нөлөөлж хөөж хавагнахаас урьдчилан сэргийлэх болно. Дасгал хөдөлгөөн нь  таныг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж хянахад нөлөөлөн бүх талын эрүүл мэндийн байдлыг тань сайжруулж чадна.  Тийм биш бол  эмчээсээ заавал асуугаарай, тэр таньд асуудлыг тань шийдэхэд туслах болно.   

      Зохиогч: Сөүлийн Их сургуулийн Анагаах Ухааны коллежийн Дотоод Анагаах Ухааны хэлтсийн анагаах ухааны доктор.

       

      list

  • Real time, translate this page(text) into selected language
  • 101 DAEHAK-RO JONGNO-GU, SEOUL 110-744, KOREA
    International Healthcare Center 82-2-2072-0505 / Mobile Tel. 82-10-8831-2890
    Copyright 2010 SEOUL NATIONAL UNIVERSITY HOSPITAL. All Rights Reserved